Ерөнхий сайд огцорч, О.Баасанхүү тэргүүтэй IV ээлжийнхэн “хоолонд” орно

Ерөнхий сайд маань “өнхөрөөд” өгөх өдөр хаяанд ирэх шиг боллоо. Ийнхүү итгэлтэй хэлэхэд олон шалтаг нөлөөлөв. Зургаан сайдыг огцруулах асуудлаас эхлэлтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах дуулиант “дуулалт жүжгийн” сүүлийн бүлэг ерөнхийдөө эгшиглэж эхэллээ.  Фракци хоорондын зодооноос сугарч гарч ирсэн Ч.Сайханбилэг санасныг бодвол удаан тэслээ.  Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг “үүлэн сүүдэр” дайрсан шиг Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг журмын нөхөд нь тун удахгүй “эвдэлж” дөрөвдүгээр ээлжийнхэнийг хоолонд орох нь. Ерөнхий сайд зургаан сайдыг томилох нэрийдлээр намынхаа Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулж намын даргын суудлаа авахыг санаархсан боловч харамсалтай нь шахаанд орж бүтэлгүйтсэн. Их Хурлын дарга хуулиар далайлган байж уг үйлдлийг нь таслан зогсоосон.

Одоо Шийдлийн гэх тотголтой Засгийн газар Ерөнхий сайдтайгаа хамтаар “буланд шахуулсан”. Түүнийг болон тэднийг өмөөрч хамгаалах хүн УИХ-ын гишүүд дунд бараг нэг ч алга. Иргэд хүртэл Ерөнхий сайддаа тааруухан үнэлгээ өгч байна. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг хэмээн уриа ярьж гарч ирсэн Засгийн газрын үйл ажиллагаа өнгөрсөн хэдэн сарын турш “хөгшин шараас”ч удаан болих байлаа. Тиймээс саарал ордноор Ч.Сайханбилэгийг унагах шат дараалалтай компанит ажиллууд аль хэдийнээ явагдаад эхлэв. Эдгээрийн нэг нь Г.Уянга гишүүний Ерөнхий сайдыг огцруулах бичиг юм. Г.Уянга гишүүний мэдээлснээр уг бичигт “Шударга ёс” эвслээс Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Р.Амаржаргал, Бие даагчид болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар албан ёсоор гарын үсэг зурсан. Хамгийн сүүлд эх сурвалжийн мэдээлснээр уг албан бичигт МАН-аас Ж.Энхбаяр, АН-аас Ж.Батзандан нар гарын үсэг зурахаар тохиролцжээ. Ингээд огцруулах бичигт одоогийн байдлаар нийт 10 гишүүн гарын үсгээ зурна.

Тэгвэл хоёр хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа гишүүн уг бичигт гарын үсэг зурахаар боллоо гэх мэдээлэл гарсан юм. Харин үүний хариуд сөрөг хүчний бүлгийн дэд дарга Хаянхярваа гишүүн “Би биш, бид гарын үсэг зурна” гэв. Түүний энэхүү мэдэгдлийн дараагаар Ерөнхий сайдыг огцорно гэсэн шум улам хүчтэй тархах боллоо. Учир нь УИХ дахь хоёрхон том намын нэг болох сөрөг хүчний лидер нь энэ үгийг хэлсэн. Түүний үгнээс МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг огцруулахаар шийдвэрлэсэн болох нь тодхон харагдаж байгаа юм. МАН энэ парламентэд 26 суудалтай. Дээр нь Шударга ёс эвсэл болон АН-ын 8 гишүүн нэмэгдэж одоогийн байдлаар Ерөнхий сайдын эсрэг талд 34 хүн зогсоод байна. Ингэхээр огцруулах кнопыг дарахад тун амар боллоо гэсэн үг. Мөн Ерөнхий сайдыг өмөөрөх нэг ч хүн байхгүй. Ерөнхийлөгч хүртэл өмөөрөхгүй. Тэрбээр сайд нарыг огцруулахгүй, “Давхар дээлтэй” гишүүн “төрүүлэхгүй” гэсэн Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг алийг нь ч хүлээж аваагүй юм. Үүн дээр нь нэмэгдээд Ерөнхий сайдын баруун гар болох С.Баярцогтыг огцруулах асуудал давхар хөндөгдөж байгаа. Ер нь сэтгүүл зарахыг зогсоох, компанийн данс нээхийг ярьдаг Ерөнхий сайдтай байх уу гэдгийг ярих цаг ирлээ. Монгол Улс ийм Ерөнхий сайдтай байвал хол явахгүй” гэж үзэж байгаа нь үнэн.

Ингээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар ирэх намрын чуулганы эхэнд “нурж” унах нь тодорхой боллоо. Чухам хэдэн өдөр тэсэх вэ гэдэг л байна. Тун удахгүй О.Баасанхүү тэргүүтэй дөрөвдүгээр ээлжнийхэн хоолонд орох биз.

Г.Ган /ZALUU.COM/


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 September 2015

Сайханбилэгийг огцруулаад зогсохгуй,эх орны баялагыг харийнханы хахуулд оосорлогдон,тэдэнд унэгуйдуулэн зугээр бэлэглэсэн хэрэгт нь Баярцогтын хамт эруугийн
хариуцлага хулээлгэх хэрэгтэй.

Нэр: зочин Огноо: 24 September 2015

Сайханбилэгийг огцруулаад зогсохгуй,эх орны баялагыг харийнханы хахуулд оосорлогдон,тэдэнд унэгуйдуулэн зугээр бэлэглэсэн хэрэгт нь Баярцогтын хамт эруугийн
хариуцлага хулээлгэх хэрэгтэй.

Нэр: Зочин Огноо: 24 September 2015

Яг үнэн. Сайханбилэг огцрохоор барахгүй, Баярцогттойгоо хамт ард түмнийхээ өмнө том хариуцлага хүлээх ёстой. Баярцогт нь Оюутолгойн асуудлаас болж Монголын ард түмнийг өрөнд оруулж, өөрөө Швецарийн банкинд данстайгаа мартсан хүн. АН-ынхан ер нь Монголын ард түмнийг дэндүү доромжилж байгаа. Бат-ҮҮл баатар тэргүүтэй НИТХ-ын гишүүд улиралд хүн тус бүр 27 сая төгрөг авч байсан гэдэг чинь арай хэтэрхий дэндэж байна. Ард түмэн нь өлсгөлөн байдалтай, өрөнд баригдсан. Ёстой ичиж үхэцгээгээсэй.

Нэр: зочин Огноо: 24 September 2015

Ардчилсан намынхан засаг барих болоогүй гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрөөд сайн дураараа бүгдээрээ шат шатны хурлаасаа огцорвол монгол улсад, монголын ард түмэнд үүрүүлсэн зовлон, өрнийхөө өчүүхнийг ч гэсэн цайруулж байна гэж ойлго. Даанч тийм сэтгэл эдэнд байхгүй. Нэмж хэлэхэд үүл гарлаа ч удахгүй сарнидаг шүү дээ.

Нэр: хуц Огноо: 24 September 2015

хуцан биз

Нэр: Мижиддорж Огноо: 24 September 2015

Монгол орны газрын баялаг зарагдаж болно,монгол хүний тархины баялаг хэзээ ч зарагдах ёсгүй.
Бид ч азгүй хүмүүс дахин хувьгал хийхээс найзууд аа!!!!!!!!!

Сэтгэгдэл бичих