Дарханы дарга нар орлогоо нуув

Авлигатай тэмцэх газраас Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга З.Мөнхбат, ерөнхий архитектор Д.Майдар нарт хариуцлага тооцох тухай албан тоотыг Засаг даргад нь хүргүүлжээ.
Шалгалтаар З.Мөнхбат нь 2009, 2010 онд олсон орлогоо буруу дүгнэсэн, өөрийн болон гэр бүлийн хүний нэр дээрх нэг, нийт хоёр компани, дундын өмчлөлийн хоёр орон сууц, өөрийн болон гэр бүлийн хүний нэр дээрх хувьцаа, хүнсний ногооны зоорь зэрэг объект, эд хөрөнгийг хэрхэн олсон талаар эх үүсвэрийг тайлбарлаагүй, мэдүүлээгүй байна.
Харин Д.Майдар нь 2009, 2010 онд олсон орлогоо буруу дүгнэснээс гадна дөрвөн орон сууц, зочид буудал, халуун усны газар зэрэг барилга, объектын эх үүсвэрийг тодорхой бичээгүй, зах зээлийн үнэ ханшийг буруу мэдүүлсэн аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих