Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол ирэх сарын 7-нд болно. Эл өдөр XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр таарч байгаа аж.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай” зарлигийг үндэслэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс төрийн тахилгын ёслол үйлдэх тухай тогтоолыг гаргажээ.

Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын дагуу ёслолыг холбогдох албаныхан зохион байгуулах ба одоогоор самарчдыг уулнаас буулгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг хийж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих