Дэлхийн хамгийн том усан сан

Чилийн Альгарробо хотод орших Сан Альфонсодель Maр амралтын газрын усан сан дэлхийн хамгийн том усан сангаар тодорч, Гиннесийн номонд бичигдлээ. Энэхүү усан нь нэг километр гаруй урт, 35.1 метр гүнзгий ба 80937 метр квадрат талбайг хамардаг байна. Усны 26 хэмийн дулаантай.

Уг усан санг дүүргэхэд 250 сая литр ус шаардлагатай бөгөөд компьютерийн удирдлагаар усыг шахаж, соруулж авдаг аж. Сан Альфонсодель Maр амралтын газрын эзэмшигч Фернандо Фишман төслийг санаачилж, Засвар үйлчилгээ болон бүтээн байгуулалтын зардалтайгаа нийлээд 4 тэрбум ам.доллар зарцуулсан гэх тооцоо байдаг.

Сонирхуулахад, дэлхийн хоёр дахь том усан сан болох Orthlieb Морокко  улсад байдаг аж. Тус усан сан нь 135 метр урт, 90 метр өргөн юм байна.

Б.Номин-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих