Найман мянган жолооч жолоодох эрхээ сэргээжээ
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн.
Гэхдээ 2014 оны аравдугаар сарын нэгнээс долоодугаар сарын 02-ны хооронд жолоодох эрхээ хасуулсан иргэд шинээр үнэмлэх захиалах ёстой болжээ.
Учир нь 2014 оны есдүгээр сарын 22-нд гаргасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тушаалд ’’Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт оржээ.
Энэ нь жолоодох эрхээ хасуулсан иргэдийн үнэмлэхийг хурааж, үзүүрийг нь хайчлан тухай хүний архивыг үүсгэн хадгалдаг гэсэн үг.
Харин өнгөрсөн оны аравдугаар сараас өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагагүй, шууд хуучин үнэмлэхээ авч болно. Нэг үгээр хэлбэл 18 мянга орчим иргэн жолооны шинэ саарал үнэмлэхээ хураалгасан бол шууд тухайн үнэмлэхээ цагдаагийн байгууллагаас авч болох юм.
Чухал.мн
URL: