Монголоос өөр ийм улс байдаг болов уу?. 589 сая тонн газрын тосыг түүхийгээр нь экспортолжээ

Монголоос өөр ийм улс байдаг болов уу?.
589 сая тонн газрын тосыг түүхийгээр нь экспортолжээ.

12033102_878575615557537_823623061833694825_n
Харин газрын тос олборлолтын тухайд манай улсад одоогийн байдлаар “Тосон Уул”, “Буйр”, “Тамсаг”, “Матад”, “Цагаан Элс”, “Зүүнбаян” зэрэг 17 газрын тосны хайгуулын талбайд ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай 12 компани үйл ажиллагаа явуулдаг. 1993 оноос хойш газрын тосны хайгуул олборлолтод дээрх компаниуд нийтдээ нэг тэрбум 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улсын төсөвт 96.5 тэрбум төгрөг оруулжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн хэрээр энэ талын хайгуул, олборлолтын ажил манай улсад эрчимжиж, 1994-2005 оны хооронд хайгуул олборлолтын зориулалтаар 61 цооног өрөмдсөн бол энэ тоо 10 жилийн хугацаанд огцом нэмэгдэж, өнгөрсөн жилийн байдлаар нийтдээ 789 цооног өрөмдсөн мэдээг Газрын тосны газарт ирүүлснээс зөвхөн.
“Тосон Уул”-ын газрын тосны 14 блокийг л гэхэд ЭБЭХЯ-ны Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар 119.02 сая тонн нөөцтэй хэмээн тогтоожээ. Үүнээс баталгаат нөөц 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нөөц хоёр тэрбум 589 сая тонн юм байна. Харин үлдсэн 29 блокт 74-75 сая тонн газрын тосны нөөц байх магадлалтай хэмээн тогтоосон аж.Хайгуулаа дагаад олборлолт болон экспорт нэмэгдсэн нь мэдээж. 1994 оноос энэ оны тавдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийт 6.1 сая баррель түүхий тос олборлосны 5.8 саяыг нь тэр чигээр нь гадагш зөөсөн байна. Дээрх түүхий тосыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дачин Ойл Фийлд Лимитед”, “Доншен” хэмээх хоёр компани 72, 28-ийн харьцаатайгаар хуваан олборложээ. Үүнээс үзэхэд манайх дотооддоо газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулбал нөөц байхгүй гэх зовлонгүй болох нь харагдаж байна.

Мөн Өмнөговь аймагт газрын тосны геологи хайгуул хийж Ханбогд сумын нутгийн Галба 11-р талбайгаас газрын тос илэрсэн байна. Одоогоор тус аймагт гадна, дотны хөрөнгө оруулалттай дөрвөн компани зургаан талбайд хайгуул хийж байгаа бөгөөд БНХАУ-ын компанийн 14 өрөмний 13-т газрын тос илэрчээ. Тодруулбал, тус улсын төрийн өмчит компани 20х40 км-ийн талбайгаас газрын тос илрүүлсэн байна.
Байгалийн хийн нөөц илрэв……..
Тавантолгойн ордоос их хэмжээний байгалийн хийн нөөц илрүүлсэн тухай мэдээлэл цацагдаад байсан. Өмнөд Солонгосын хийн компани өрөмдлөг явуулж уг ордыг судалж эхэлсэн билээ. Хийн мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор Тавантолгой 51 тэрбум кубметр буюу 40 сая тонн байгалийн хийн нөөцтэй болохыг тогтоожээ.
Монгол Улсын байгалийн хийн жилийн хэрэглээг 28 мянган тонн гэж үздэг бөгөөд дээрх нөөцөөр манай улсыг хэрэглээг 1700 жил хангаж хүрэлцэнэ.
Ингээд харахаар Монгол улс дотоодынхоо хэрэгцээний нефтийг гаднаас авах бус дотоодынхоо нефтийг боловсруулаад бензин шатахууны үнийг 500 төгрөг болгосон ч хангалттай боломж бололцоо байх юм. Монгол улсын төрд эх оронч үндэсний үзэлтэй гарч төрийн жолоог атгаж чиглүүлж явбал Монгол улс яасан хурдан хөгжих болоо. Монгол улсад нефт шатахуун 1650 төгрөг байтугай 500 төгрөг байх ч бололцоо 100 хувь байна!

Гаднаас шатахууны хараат байдлаа үгүй хийж дотоодын нефтээ боловсруулж шатахууныхаа хэрэгцээг хангаад эхэлчихвэл аштай юу даа. Байгалийн хий асар их нөөцтэй, нүүрсний асар их нөөцтэй хэр нь эрчим хүч нь асар үнэтэй Монгол шиг ийм улс дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй дээ. Дотооддоо асар их нефтийн орд нөөцтэй хэр нь гаднаас асар өндөр үнээр шатахуунаа авдаг улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй шүү. Нүүрсээ гадагшаа үнэгүй шахам зөөж харин дотоодын ард иргэддээ нүүрсээ дааж давшгүй үнээр борлуулдаг, нефтээ гадагшаа үнэгүй гаргаж оронд нь өндөр үнээр нефт шатахуун оруулж ирж хэрэглэдэг ийм новшийн тэнэг төрийн түшээдтэй улс Монголоос өөр байхгүй л болов уу!!!!
Инээмтгий хүн Smile emoticon.


URL:

Сэтгэгдэл бичих