43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод зугтсан жолоочийг илрүүлжээ

osol-mashan3Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ны зүүн замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь Явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан. Уг хэгийг илрүүлэх зорилгоор УБХЦГ-ын 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаны дүн Rush маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэнийг илрүүлсэн байна.
Нийт жолооч нартаа анхааруулахад. Зам тээврийн хэрэг, осол гарсан тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй /цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй/, хэргийн газрыг санаатай, болон санамсаргүй байдлаар орхин явсан бол дараах хариуцлагыг хүлээдгийг анхаарна уу.
Эрүүгийн хуулинд:
215.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих