Ч.Сайханбилэг Сайдын суудалдаа “Баяртай” гэж хэлэх цаг нь ойртсоор…

Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсанаар олон гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Түүнээс хойш Ерөнхий сайдыг огцоруулах ажлыг Г.Уянга гишүүн өрнүүлсэн ч тэгс гээд намжсан. МАН-ын сайдуудыг Засгаас гаргаж, шинэ сайдууды томилох гээд л сандал ширээний асуудал ундарсан болохоор анхаарлын төвөөс гарсан хэрэг. Гэвч сүүлийн үед энэ асуудал хүчтэй өрнөж эхэллээ. Одоогоор түүнийг огцоруулах тогтоолын төсөлд  УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Ж.Энхбаяр нарын 10 гаруй гишүүн гарын үсэг зураад байгаа юм. Тэгвэл эдгээр хүмүүс нэг биш нэлээд хэдээр нэмэгдэхнээ.

 

Тодруулбал, Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэгдсэн байна. Тэрбээр өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Ийн мэдэгдэхдээ “Би биш бид зурна” гэсэн нь өөрийн эрхгүй олны анхаарлыг татаж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа огцруулах саналд нэгдэхдээ “Ажлаа мэддэггүй, худлаа ярьдаг, хууль мөрддөггүй худалч, шоучин Ерөнхий сайдаас салах цаг болсон” хэмээн жиргэсэн юм. Гэхдээ одоогоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүнээс өөр хэн дэмжиж гарын үсэг зурах нь одоогоор тодорхойгүй байна.

 

Тэрбээр энэ талаар 3Би ямар ч байсан гарын үсэг зурна. Өөр гишүүд бий, гэхдээ би энэ талаар яриад яахав. Тэд өөрсдөө мэдээлнэ биз. Шалтгаан нь Дархан-Уул аймагт үүссэн асуудалтай холбоотой гэж ойлгож болно. Ер нь хууль биелүүлдэггүй хүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж байгаа” гэх тайлбарыг өгчээ.,

 

Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ- ын даргыг огцруулсан хууль бус үйлдэл болсон билээ. Тодруулбал, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарласан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хурлаа хойшлуулсан байдаг. Гэтэл ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ хуйвалдаж “ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул” хэмээн худлаа тайлбар гаргаж П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар томилсон байдаг. Үүгээр ч зогсохгүй ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн түлхүүр болон тамгыг хүчээр булаан авсан юм.

 

 

 

Энэхүү хэргийн талаар Засгийн газрын тэргүүн нягтлан шалгахыг Д.Хаянхярваа даалгасан байдаг. Гэтэл хоёр хоногийн өмнө Засгийн газраас тус аймагт ажлын хэсэг очиж ажилласан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дархан-Уул аймгийн хууль бус Засаг даргыг батламжилсан байна. Үүнээс болж гишүүн Д.Хаянхярваа огцруулах саналд нэгдсэн байна.

 

 

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг цуглуулах ёстой.  Ерөнхий сайдыг огцруулахаар ийнхүү 10 гаруй хүн гарын үсэг зурж санал нэгдээд байгаа нь Ч.Сайханбилэг Сайдын суудалдаа “Баяртай” гэж хэлэх цаг нь ойртсон мэт.
сайханбилэг 1

saihanbilegУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүй нэмэгдүүлж байгааг буруушааж байв.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Оюутолгойн гэрээ анхны гэрээгээр 2021 оноос монголчууд ашгаа хүртэх байсан боловч энэ гэрээгээр 2030 оноос наашгүй боллоо. Ер нь цаашид ашиг хүртэх үгүй нь тодорхойгүй байдал руу шилжиж байна” гэсэн бол

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Оюутолгой бол дэлхийд хамгийн том орд. Нөөц нь цаашид нэмэгдэх магадлалтай. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх бололцоог УИХ гаргаж өгсөн. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт тодорхой хэмжээнд эдэлж байгаа. Гэтэл ийм гэрээ хийснийг эсэргүүцэж байна” байгаа учраас нэгдэж байна” хэмээж байсан юм.

Эдгээр дунд “Шударга ёс” эвслээс:

 

1. Г.Уянга

 

2. Л.Цог

 

3. О.Баасанхүү

 

МАН-аас:

 

Б.Бат-Эрдэнэ

 

Ж.Энхбаяр

 

АН-аас:

 

Р.Амаржаргал

 

Бие даагчид:

 

Х.Болорчулуун

 

Ц.Даваасүрэн

 

С.Ганбаатар

Эх сурвалж: Чухал.мн


URL:

Сэтгэгдэл бичих