МУНА хаана тусахыг эрхэм гишvvд л сайн мэднэ

Зуны амралт дуусч, ажил тєрєл, сургууль цэцэрлэг эхлэх дєхєж, нийслэлчvvд хєл хєдєлгєєнд орж эхлээд байна. Vvнтэй зэрэгцэн УИХ-ын сонгууль ойртож байгааг ч хэлэх vv, улс тєр амь орж,   элдэв янзын бичиг цаасны сураг сонсогдож гарав. Тодруулбал, муна бэлдэж засгийг хага зохих талаар хэлж байгаа хэрэг. Хаврын чуулганы хаалтаас хойш УИХ-ын гишvvдийн онгойгоогvй хаалгануудын нугас мєн ажилдаа оржээ. Оюу толгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцvvлэх, Тавантолгойг тойрсон эргэлзээг тайлах, Засгийн газрын огцруулах, эс огцруулах гээд олон зvйл яригдаж эхлэв. Энэ бvхний эцсийн цэг нь Засгийн газар. Мэдээж, УИХ-ын гишvvд єєрсдийгєє огцруулах талаар яриагvй нь тодорхой.

Нэр нь бичигдээд яригдаад байгаа УИХ-ын 19 гишvvн Ерєнхий сайд С.Батболдод Оюутолгойн талаар шаардах бичиг илгээж, шийдвэртэй арга хэмжээ авах гэж буй юм байх. С.Баярын халааг авч, кабинеттай нь ажиллаж буй Засгийн газрын амлалт биелэлт, гvйцэтгэлд УИХ-ын сонгуулийн дараа vнэлэлт, дvгнэлт єгєх нь талаар олон хvн бодож буй биз ээ. Хэдийгээр УИХ-ын сонгуульд ялалт байгуулах нь улс тєрийн намуудын том зорилт. Гэхдээ vvнд засагт хамтарсан нь сєрєг нєлєє аль аль намд авчрахгvй. Харин ч єгєєжтэй байх илvv. УИХ дахь МАН, АН-ын гишvvд Засгийн газрыг огцруулах дээр санал хуваагдаад байгаа гэдэг ч тухайн єдрийн тэнгэр ямар байхыг хэн ч vл мэднэ.

Магадгvй гишvvдийн олонхи нь С.Батболдын Засгийн газарт УИХ-ын сонгууль дуустал ажиллах хугацаа єгєх нь зvйтэй гэж vзэхийг vгvйсгэх аргагvй. Учир нь МАН, АН хамтарч засаг байгуулснаар Оюутолгой, Тавантолгойд орж ирж байгаа хєрєнгє оруулалтыг тодорхой шат ахиулж чадсан. Оюу толгой хэдэн парламент дамжиж байж, хамтарсан хойно шийдвэр гарсан нь тvvх болон vлдэв. Хамтраагvй байсан бол дахиад л хэрvvл маргаан vргэлжилж, стратегийн ордыг ашиглалтад оруулах асуудал цєєнгvй жилээр хойшлох байсан ч юм билvv, хэн мэдлээ. Тvvнчлэн жил хvрэхтэй vгvйтэй хугацаа vлдчихээд байхад хамтарсан Засгийн газрыг огцруулж, дахин єєр засаг ажиллах нь хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо гэх дуу хадаах цєєн хэдэн хvний эрх ашигт нийцэх биз ээ. Тэгээд ч ажлыг нь хийлгээд, хугацааг нь дуусахаар хариуцлага тооцох нь илvv шударга гэдэгтэй хэн ч маргахгvй болов уу.

Засагт хєдєлж, хийж буй зvйл олон бий. Vvний цєєн хэд нь гэхэд л тєрийн эрх барьж буй хоёр намын сонгуулийн хамгийн хvртээмжтэй амлалтууд болон Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн мєрийн хєтєлбєрийг биелvvлэхэд энэ Засгийн газар ажиллаж буй нь хэн хvний нvдэнд илхэн байгаа. МАН-ын эх орны хишиг болох 1.5 сая тєгрєг, АН-ын иргэдэд байгалийн баялгаас ашиг орлого хvртээх хувьцаа тараах асуудал бvрэн шийдэгдээгvй байна.

Тvvнчлэн Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн оюутнуудыг тэтгэлэгтэй болгох асуудал шийдэгдэхэд хэдхэн алхам дутуу байгаа. Аль намын ямар амлалт байсан ч хамтарсан Засгийн газрын мєрийн хєтєлбєрт тусгагдсан тул хоёр нам хамтдаа хариуцлага хvлээхээр єєр гарц vгvй. Байсхийгээд л Засгийн газрын сайдыг сугалж огцруулах, танхимаар нь унагах талаар яригддаг нь улиг болж, олны сонирхолыг татахаа болисон болов уу. Хэрэв УИХ дахь АН-ын гишvvд хамтарсан Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргавал хэн хэн нь нэхэл дагуул ихтэй байх болно. Наад зах нь хийж бvтээх цаг vед АН араа бодож Засгаас гарлаа. Хамтарсан vеийн алдаа, хариуцлагыг нь хэн хvлээх вэ гээд л нєгєє хэдэн сайд байсан нєхдийг ёстой нэг чичилж єгєх нь гарцаагvй. Уг нь АН Засгийн газарт сайд нарыг томилохдоо нам доторх эв эеэ бодолцож фракциудын эрх тэгш байдлыг авч vзсэн байдаг. Vvнийхээ хvчинд хамтарсан Засгийн газарт ажил илvv vр дvнтэй байгаа байж болох талтай. Энэ мэтчилэн УИХ-ын зvгээс шидэж буй чулуу, далайж буй муна хаана тусахыг тэд єєрсдєє л сайн мэдэж байгаа нь гарцаагvй. Гэхдээ хамтарсан Засгийн газрыг огцруулахаас илvvтэй єєрсдийнх нь эрх ашгийг хєндєх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар эрхэм гишvvн бvр дотроо бодолтой, доороо суурьтай яваа биз ээ.

Д.Уран


URL:

Сэтгэгдэл бичих