Ерөнхийлөгч АНУ-г зорино

images рЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр АНУ-д  болох “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэнэ.

Тодруулбал, НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох юм. Энэхүү дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор болсон.

Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс төр, засгийн тэргүүн түүнчлэн 30 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар оролцох аж.

Уг Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 6 үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлнэ.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих