Сурагчийн дvрэмт хувцас сургуулийн захирлуудын бизнес мєн vv

Хичээлийн шинэ жил эхэлж, есдvгээр сарын 1-ний єдєр болоход хоёрхон хоног vлдээд байгаа. Яг энэ vед сурагчийн дvрэмт хувцасны асуудал чих дэлсэж эхэлсэн юм.   Ерєнхийдєє жил бvрийн єдийд дvрэмт хувцаснаас болж асуудал, маргаан vvсдэг нь уламжлал болсон билээ. Энэ жил ч асуудлаас тойрч гарахгvй нь бололтой. Тиймээс дvрэмт хувцастай холбоотой асуудлуудыг сурвалжлахаар нийслэлийн тєвийн болон захын сургуулиудаар явлаа. Ийнхvv явсны учир нь иргэдийн гомдлоос vvдэлтэй. “Сургуулиуд дvрэмт хувцасны мєнгє гэж 30-40 мянган тєгрєг хурааж байгаа. Тэгсэн хэрнээ хаана vйлдвэрлэсэн нь мэдэгдэхгvй, муу материалтай дvрэмт хувцас єгч байна. Авахгvй гэхээр хvvхдийг маань бvртгэдэггvй” гэсэн гомдол шvv дээ. Тиймээс бид Баянхошуунд байрлах 105 дугаар сургуулийг зорилоо. Манай сурвалжлах хэсгийг очиход сургуулийн бvртгэл ид явагдаж байлаа. Vvдэн дээрээ бvртгvvлэх гэж буй хvvхдvvдийн бvрдvvлэх материалыг бичээд хадчихаж.

Тvvнд нь дvрэмт хувцасны мєнгє, энэ тэр гэж лав алга. Ямар ч байсан зорьсон хэргээ бvтээхээр тус сургуулийн захирал Гавьяат багш Д.Дvгэрсvрэнтэй уулзахаар єрєєнийх нь vvдэнд хэсэг хvлээв. Тэр зуураа зарим эцэг, эхчvvдтэй уулзаж, дээрх мэдээллийн vнэн эсэхийг асууж лавлав. Тэд бvгд л “Мєнгє хураадаггvй. Цагаан цамц, брюкен ємдєєр л жигдэрдэг” гэж байсан юм. Бага зэрэг хvлээсний эцэст захиралтай нь уулзахад мєн л дээрх мэдээллийг єглєє. Хотын захын сургууль болохоор vнэтэй дvрэм хувцсаар жигдрэх боломжгvй байдаг гэнэ. Тэгж мєнгє татаж байсан удаа ч байхгvй гэдгээ хэлсэн. Тvvний хэлж буйгаар зарим эцэг, эхчvvд уурандаа худал мэдээлэл єгдєг тухай ч хэллээ. Тиймээс тэндээс хєдєлж 64 дvгээр сургуулийг зорив. Мєн л хvvхдvvдээ бvртгээд хәл хєдєлгєєн ихтэй. Захиралтай нь уулзах гэсэн ч байхгvй байж таарав. Тvр гарсан гэсэн. Хvvхдээ бvртгуvлэхээр ирсэн эцэг, эхчvvдтэй уулзаж, дvрэмт хувцсаа хэрхэн шийдэж байгааг сураглав. Зарим ангийн дvрэмт хувцсыг сургууль дээрээ зарж байгаа, зарим ангийн хvvдvvдийг єєрсдєє ав гэсэн гэв. Цаашлаад 117, 67 гээд дєрєв таван сургуулиар явлаа. Бvгд л сурагчдаа дvрэмт хувцсаар жигдрэхийг vvрэгдэж байгаа ‘аж. Зарим эцэг, эхийн хэлж буйгаар эдгээр сургуулиуд дvрэмт хувцасны мєнгєє нэгдсэн журмаар хурааж байгаа юм байх. Холбогдох хvмvvстэй нь уулзах гэсэн ч бас л алга байлаа. Ямартай ч дvрэмт хувцасны тєлєєх “дайн” ид єрнєж байна. Тэр ч утгаараа багагvй асуудал дагуулж байгаа бололтой юм.

Гадуур дvрэмт хувцас янз бvрийн vнэтэй байгаа. Тиим байтал сургууль мєнгє хурааж, сургууль дээрээ дvрэмт хувцас зарж байгаа нь нэг талаараа ашиг олохын тєлєєх vйлдэл гэж хардахаар байгааюм. Эцэг, эхчvvд ч гэсэн ингэж хардаж байгаагаа хэлж байсан. Зарим нь “Гадуур 30 мянган тєгрєгийн vнэтэй байгаа дvрэмт хувцсыг 5000 мянган тєгрєг нэмээд сургууль дээрээ зарахад асар их ашиг олно. Мєнгє хурааж авсан ч гэсэн хямдхан дvрэмт хувцас аваад хvvхдvvдэд єгєх магадлалтай. Тиймээс бид єєрсдєє дvрэмт хувцсаа авч байвал зvгээр байна” гэсэн санааг ч хэлж байсан юм.

Ерєнхийдєє ихэнх сургуулиуд жигдрэх дvрэмт хувцасныхаа єнгє, загварыг vзvvлээд єєрсдєє худалдаж ав гэж байгаа юм билээ. Тиймээс бид дvрэмт хувцасны “Их шаглаа” vйлдвэр рvv явсан юм. Иргэдийн хэлж буйгаар энэ компанийн vйлдвэрлэж байгаа дvрэмт хувцас чанар сайтай гэсэн. Марс худалдааны тєвийн гуравдугаар давхарт байрлах тус компанийн байранд vдийн хэрд очиход иргэдийн хєлд дараастай байв. Тэнд дугаарлаж байгаа иргэдтэй уулзаж, ярилцахад хvvхдээ сургуульд оруулахын тулд дvрэмт хувцас авахаар яваагаа хэлж байв. Хэрэв дvрэмт хувцас аваагvй тохиолдолд бvртгэхгvй байгаа талаараа ч учирлаж байлаа. Мєн зєвхєн энэ vйлдвэрээс авахыг санал болгосон талаар ч хэлж байсан. Зарим нь бvр єєрсдєє єнгә, загварт нь тааруулаад, чадлынхаа хэрээр хэр тааруу ч хамаагvй дvрэмт хувцас авчихмаар байхад заавал нэг vйлдвэрээс ав гээд байгаа нь хэцvv байгаагаа учирлаж байсан юм.

Нєгєє нэг нь “Чанарын хувьд бусад vйлдвэрийг бодвол сайн юм. Гэхдээ бага зэрэг vнэтэй байна” гэж ч хэлж байлаа. Харин vйлдвэрийн ажилчдаас яагаад танайхаа заавал ав гэж шаардаж байгааг асуухад гэрээтэй гэдгээ хэллээ. Тус vйлдвэр “Ирээдvй цогцолбор”, “Эрдмийн єргєє” цогцолбор 38, 5, 117, 66, 67, 69 гээд 30 орчим сургуультай гэрээ байгуулан хамтарч ажилладаг аж. Дvрэмт хувцасны vнийн хувьд бага, ахлах болон размераасаа хамаарч 1841 мянган тєгрєг байна. Амьдралын боломж тааруу, олон хvvхэдтэй айлд бол хэцvv л баймаар санагдаж байлаа. Тэндээс гарч БСШУЯ-ыг зорилоо. Яамнаас дvрэмт хувцасны асуудлыг хэрхэн хянаж, шийдвэрлэж байгаа талаар холбогдох мэргэжилтэнтэй нь уулзаж, тодруулав. Албаны хvний хэлж буйгаар яам энэ асуудалд оролцдоггvй гэнэ. 2005 онд Боловсролын сайд сургууль болгон дvрэмт хувцастай байна гэсэн журам гаргаснаас хойш сургуулиудын захирлууд дотоод журмаараа энэ асуудлыг шийдэж иржээ. Холбогдох хяналт шалгалтыг ч гэсэн МХЕГ-тай хамтарч, шаардлагатай тохиолдолд хийдэг юм байна.

Тэгэхээр сургуулиуд дотоод асуудлаа дураараа шийдэх эрхтэй юм байна. Ямартай ч эцэг, эхчvvд хvvхдvvдээ сургуульд явуулахын тулд дvрэмт хувцасны “дайнд” мордсоор л байна. Дээрхээс харахад сурагчийн дvрэмт хувцас сургуулийн захирлуудын бизнес болоогvй байгаа даа гэж хардахаар л байна.


URL:

Сэтгэгдэл бичих