Э.Бат-Үүл тэргүүтэй НИТХ-ын гишүүд тус бүр 27 сая төгрөгийн урамшуулал авчээ
Олон нийтийн сүлжээ сайт болох твиттер хуудсаар дөнгөж сая нэгэн сонирхолтой мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, НИТХ-ын гишүүд улирлын урамшуулал авдаг тухай мэдээлэл юм.
Тус тайланд дурдагдснаар НИТХ-ын гишүүн Ж.Амарсанаа 27 сая, Б.Бадарсан 27 сая, Д.Оросоо гээд бүх гишүүд нь 1,2 дугаар улирлын урамшуулал гэж 27 сая төгрөгийг гаргуулж авсан байна.
Бид уг мэдээллийг тодруулахаар тухайн албан бичигт дурдагдсан Б.Энхболд гэдэг хүнтэй холбогдсон ч харамсалтай нь тодорхой хариу авч чадсангүй. Түүнтэй утсаар холбогдож НИТХ-ын гишүүд урамшуулал авсан мэдээлэл цацагдлаа та тайлбар өгөөч гэхэд шууд утсаа тасласан юм. Үүнийхээ дараа мессежээр “Яг одоо ярих боломжгүй байна” гэсэн хариу өглөө.
Хэрвээ энэ үнэн бол ойрын хугацаанд нийслэлтэй холбоотой урамшуулалын асуудал хоёр дахь удаагаа сөхөгдөж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлээр даншиг наадам сурталчилсан нэрийдлээр сэтгүүлчдэд их хэмжээний мөнгөн урамшуулал өгсөн гэх мэдээлэл мөн л олон нийтийн сүлжээ сайтаар тарж байсан. Гэвч нийслэл уг мэдээллийг худал мэдээлэл гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ удаагийн хэрэгт нийслэлийнхэн ямар тайлбайр өгөх нь сонирхолтой байна. Үнэхээр ийм их хэмжээний урамшуулал авдаг нь үнэн бол ноцтой асуудал ч үүсч магадгүй юм.
Энэ талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.
Г.Ган
Эх сурвалж: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үнэн бол ямар аймаар юм бэ.энэ хүмүүс өндөр албан тушаалд сандайлсан гэж л авдаггүй юм бол яасан гэж улсын ийм их мөнгийг авч байнаа.арай үгүй байхаа.ташаа мэдээлэл байх гэдэгт найдъя.
Ичиж үхэцгээгээсэй. Бат-Үүл баатар аан??? С.Үнэн гэдэг хятадын эрлийз… Ард түмнээ доромжилж ханахгүй дуракууд. АН-ынхан долоон уулын цаагуур далд ороосой. Ард түмэн нь хагас өлсгөлөн байдалтай. Дарга нэртэй гахайнууд нь хагарч үхтлээ таргалаад… Ёстой хараал идээсэй, новшнууд. Хэлэх муу үг ч алга.