Таалалд нийцэхгvй, таашаалд ”ташуурдуулахгvй” бол будаа
170 см-ээс доошгvй єндєртэй, биеийн зєв харьцаатай, царайлаг, цайвар царайтай 20-25 насны эмэгтэйг хvний нєєцийн ажилтнаар авна гэсэн зар сонины хуудас эргvvлж байх зуур нvдэнд тусав. Ядахнаа нарийн бичгийн дарга бол ч яая гэхэв, хvний нєєцийн ажилтан харагдах царайнаасаа илvvтэй ажил хэрэгч чанар, мэргэжил туршлага нь баймаарсан гэж бодох зуураа vргэлжлvvлэн уншлаа. Оройн цагаар ажиллах боломжтой, ачаалал даах 30 хvртэлх насны гэр бvл, нялх хvvхэдгvй эмэгтэйг ажилд авна. Оюутан байж болно. Жич, хэтэрхий туранхай биш гэсэн зар цааш хєвєрч байна.
Хєдєєнєєс шилжиж ирсэн компьютрийн оператор зарын дагуу хэд хэдэн газрын хаалга татжээ. Гэтэл гэр бvлийн байдлыг нь асуугаад нєхєр хvvхэдтэй гэхээр л цааргалаад байсан тухай ярьж байх юм.
…Танил маань арван жилийн тєгсєлтийн 20 жилийн ойд оролцоод иржээ. Аймгийнхаа утасны лавлахыг vзэж суутал ангийнх нь найзын нэрний ард “Єндєр настан” гэсэн тодотгол байна гэнэ. Дєнгєж 38-хан настай хvнийг єндєр настан хэмээн бичсэнд гайхаад єнгєрчээ. Гэвч насаараа хил маналцсан найзынх цэргийн тэтгэврийн хугацаа болсон учир ийн єндєр настны эгнээнд орчихсон нь тэр аж. Бас нэг жишээ. Энхтунгалаг бvсгvй нэгэн албан газарт нягтлангаар олон жил тогтвор суурьшил, vр бvтээлтэй ажиллажээ. Алдаа эндэгдэлгvй ажлаа хийж байсан мэргэшсэн нягтлан бодогч бvсгvйг нэг л єдєр ажлаас халах тухай мэдэгджээ. Шалтгаан нь ердєє 40 нас хэтэрсэн, залуу боловсон хvчинг дэмжиж байгаа гэх тайлбар. Иймэрхvv жишээ хэдэн арваараа бий.
Ажилд авахдаа агт морьд авч буй мэт шинждэг, нас хvйс, єндєр намын хэмжээ хязгаар тогтоодог, бvр давраад царай нvvрний єнгє зvс хvртэл зааж єгдєг болсон. Хэнийгээ авч юугаа хийлгэх нь ажил олгогчдын хэрэг мэт боловч энэ нь давхар санаа зорилго агуулдаг юм биш биз гэсэн хар сэр тєрvvлдэг. Царайны сайхнаар цай сvлэхгvй хэмээн ярилцдаг байсан тэр цаг єнгєрсєн юм байна. Эдvгээ царайны сайхнаар цай байтугайг “сvлдэг” болчихжээ. Хэнд ямар царай зvс хайрлах нь бурхны хэрэг байх. Гэхдээ “бурхны буруугаас” болж ажилд орох шалгуурыг давахгvй байна гэдэг гунигтай.
Манайд ажлын байрны алагчлал, гадуурхал арай дэндэж байгаа нь эдvгээ цагийн нэг vнэн болоод байна. Энэ талаар судалгаа шинжилгээ хийдэг байгууллагын гаргасан дvгнэлтээр бол хоёр ажлын байрны зарын нэг нь ялгаварлан алагчилсан байдаг аж. Эндээс анзаарагддаг нэг хачирхалтай юм гэвэл эмэгтэйчvvдэд зориулсан ажлын байранд голчлон шалгуур тогтоосон байдаг гэнэ. Тухайлбап, нас, биеийн єндєр нам, царай зvс зэргээр нь. Дэргэдээ сайхан залуу бvсгvйтэй ажиллах нь эрчvvдийн хувьд сэтгэл ханамжийн нэг баталгаа байхыг vгvйсгэх аргагvй ч энэ нь давраад ажлын байран дахь бэлгийн дарамт болж хувирдаг байх магадлал єндєртэй гэлцэх юм билээ. Ер нь сvvлийн жилvvдэд албан тушаалаар далайлгасан ажлын байран дээрх бэлгийн дарамт шахалт их байдаг талаар багагvй ярьж бичих болсон. Сонин хэвлэлээр гарч байгаа ажлын байрны заруудад гэр бvлгvй, ар гэртээ татлаа тvлхээгvй гэсэн нєхцєл олонтаа дурдагдсан байхыг анзаарахад тєвєгтэй биш. Харин юуны учир ийм шалгуур тавьж байгаа нь тодорхой бус.
Тухайн хvний улс тєрийн vзэл баримтлал, нам эвслээс шалтгаалсан ажлын байрны алагчлалын шинэ хэлбэр Монголд моодонд орж байна. Юм бvхнийг улстєржvvлдгийн бас нэг гайхалтай жишээ гэвэл энэ л дээ. Улс тєрийн бодлого, нэг намын дэмжлэгээр ажилд томилогдсон хvн очоод тэндээ мєн л намын бодлогоороо халаа сэлгээний хар шуурга дэгдээдэг. Тэр хичнээн сайн ажилтан байх нь хамаагvй, хамгийн гол нь “дайсны талын цэрэг”. Vvнээс гадна танил тал, хамаатан садны хэлхээ сvлбээнд ч олон хvн ажлын байр ширвэгддэг. Таалалд нь нийцээгvй, таашаалд нь “ташуурдуулаагvй” бол ажил будаа, хаалгаа гаднаас нь хаахаас єєр аргагvйд хvрэх нь бий гэнэ.
Ажлын байрны иймэрхvv алагчлал нь хууль зєрчсєн, хvний хєдєлмєрлєх эрхэд бvдvvлэгээр халдсан явдал хэмээн хуульчид нотолдог. “Алагчилахгvй байх /ажил мэргэжил, хєдєлмєр эрхлэлт/ тухай Олон Улсын Хєдєлмєрийн байгууллагын 111 дvгээр конвенци гэж байдаг юм байна. Женев хотноо анх баталсан энэ конвецид арьс єнгє, яс vндэс, хvйс, шашин шvтлэг нийгмийн гарал зэргийг vл харгалзан хєдєлмєр эрхлэлтийн салбарт тэгш боломж олгож байх ёстойг заажээ. Бvр тэгэхдээ гишvvн улс бvр ажил мэргэжил, хєдєлмєр эрхлэлтэд алагчилахаас урьдчилан сэргийлэх vндэсний бодлогыг боловсруулах учиртай юм байна. Тvvнчлэн хувь хvний зан туршлага, чадвараас шалтгаалан албан тушаал дэвшvvлэх, хугацаанаас нь ємнє халахгvй байх баталгаагаар хангах, ажил хєдєлмєрт тэгш хєлс олгох, нийгмийн халамж, урамшуулал тэтгэмж, амралт зэргийг оролцуулан хєдєлмєрлєх нєхцлєєр хангах тухай заалт ч энд бий. Уг нь их сайхан заалтууд юм, харин манайд хэрэгжих тал дээрээ лєєлєє болчихоод байдаг гэсэн. Ажил олгогчдын шаардлага шалгуур энэ байтугай ном журмыг зєрчдєг юм байна.
Єнгєрсєн долоодугаар сард Хvний Эрхийн Vндэсний комисс МVЭ-ийн холбоотой хамтарч манай улс дахь vvрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж, байгууллага дотроо ажилтнуудаа албан тушаал, цалин хєлс, нас хvйсээр алагчлах явдал байгааг таслан зогсоох, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зєрчилтэй байгааг арилгах шаардлага хvргvvлж байсныг санаж байна. Энэ зvгээр л захын нэг жишээ.
П.Булган
URL: