Ж.Мөнхбат: МАН-тай холбоотой зохион байгуулалттай гүтгэлэг явуулж байна

Сүүлийн үед МАН-тай хол- боотойгоор хэвлэлээр гар- сан бүх сөрөг мэдээлэл зохион байгуулалттай гүтгэлэг байсан гэдгийг тус намын генсек Ж.Мөнхбат өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тухайлбал, Өвөрхангай аймагт МАН-ын залуус муудалцаж, нэгийнхээ аминд хүрсэн, Говь- Алтайд намын залуучуудын байгууллага чуулган зохион байгуулах үеэр машин шатаасан зэрэг мэдээлэл сайтуудаар гарсан нь МАН-ыг илт гүтгэсэн бөгөөд эрх баригч хүчний нөлөө бүхий хүн цаана нь байдаг гэж яригддаг сайтаар буруу ташаа мэдээлэл цацсаныг тэрбээр эхэнд нь онцолсон.

Түүний хэлснээр МАН- ын дэргэдэх НАМЗХ энэ сарын 12-13-нд “Бид хамтдаа” чуулга уулзалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ хоёр өдөр үргэлжилж, 13- ны 18.00 цагт өндөрлөсөн байна. Гэвч нэр бүхий вэб сайтад “Говь- Алтай аймгийн НАМЗХ-ны дарга, тус аймгийн МАН-ын хорооны дарга нар гар зөрүүлж, машинаа шатаасан” гэх мэдээллийг цацсан нь үндэслэлгүй гүжирдлэг гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн дээрх нэр бүхий вэб сайтад “Есдүгээр сарын 12-нд Өвөрхангай аймгийн Сант сумын МАН-ын хорооныхон шилдэг байгууллага болсноо тэмдэглэж архи ууцгаан эцэстээ хоёр гишүүн нь маргалдаж нэгнээ хутгалсан” гэх мэдээлэл гарсан нь зохион байгуулалттай гүжир гүтгэлэг. Баярын арга хэмжээ нь энэ сарын 11-нд болоод дууссан. Хэрэг явдлыг нягтлахад Сант суманд хоёр иргэн маргалдаж, нэгнээ хутгалсан байдаг.

Тухайн суманд болж өнгөрсөн үйл явдлыг МАН-ын хороонд нялзааж, гишүүд нь хоорондоо зодолдсон, биенээ хутгалсан мэтээр зохион байгуулалттай гүжир гүтгэлгийг тарааж байгааг эрс няцааж байна гэлээ. Худал мэдээллийг эрх баригч намын нэр бүхий улстөрчийн вэб сайтаар цацсан нь зохион байгуулалттай үйлдэл гэж үзэх үндэстэй гэдгийг мөн тэрбээр онцолсон.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн ИТХ нь хууль зөрчин хуралдаж Засаг дарга С.Насанбатыг огцруулсан нь буруугэдгийг ч энэ үеэр хэлсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль бус хуралдаанаас нэр дэвшүүлсэн Засаг даргыг бат- ламжилсантай холбоотойгоор намын Удирдах зөвлөл хурал- дахаар болжээ. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодорхой мэдээллийг хэвлэлийнхэнд өгнө гэлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэл- сэн дараагийн мэдээлэл нь Сонгуулийн хуультай холбоотой байв. Ж.Мөнхбат даргын хувьд улс төрийн намуудаас энэ хууль дээр ажиллахаар байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа юм. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “УИХ-ын төвшинд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн  төсөл боловсруулах ажлын хэсэг ажилласан.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалдаг. Гэвч тус ажлын хэсэг өнөөг хүртэл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй. Тиймээс тус ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр ажиллаж чадахгүй юм байна гэж үзэж, МАН-ын зүгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон” гэлээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд уг хуулийн төслийг боловсруулахдаа Монголын улс төрийн 20 намын саналыг авсан бөгөөд хуульд зааснаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө Засгийн газраас санал авах ёстой байдаг. Энэ дагуу энэ долоо хоногт багтаан тус хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж, санал авах юм.

Дээрх хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоо нь өнөөгийн холимог тогтолцоогоор буюу 48:28 байх аж. МАН-ын зүгээс 76 тойрог гэсэн саналыг барьсан ч бусад улс төрийн нам хүлээн зөвшөөрөөгүй санал хуваагдсан тухай тус намын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Дээрх мэдээллийн дараа Ж.Мөнхбат дарга сэтгүүлчийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

 

-Танай намын цөөнгүй гишүүн МАХН-д элслээ гэдэг мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү, одоогоор албан ёсоор намаас гарах өргөдлөө өгсөн хүн бий юү?

 

-Сүүлийн үед МАН-ын гишүүд МАХН руу элсэх гэж байна, элсчихлээ зэрэг янз бүрийн мэдээ- лэл гарч байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл болон Хүний нөөцийн албанд ямар нэгэн байдлаар намаасаа гарлаа, өөр тийшээ явлаа зэрэг албан ёсны хүсэлт, өргөдөл ирээгүй. Ер нь аль намд орох эсэх нь тухайн хувь хүний бүрэн эрхийн асуудал. Энэ бол нээлттэй. Хувь хүний сонголтыг нам бодлогоор цензурдэж, барих боломж байдаггүй.

 

-Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг бас өөр намд орох нь гэдэг мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгнө үү?

 

-У.Хүрэлсүх даргын хувьд өөр намд орох асуудал байхгүй байх. Бид саяхан уулзаж, ярилцсан. Ер нь МАН эв нэгдэлтэй байгаа учраас АН шиг бужигнаж бутраасай, фракцын зөрчилд ороосой гэж хүсч байгаа зохион байгуулалттай үйлдэл, хүсэл сэдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ МАН бол эв нэгдлээ хангаж, дүрэм журмаа баримталж чаддаг улс төрийн хүчин. Тийм учраас бид эрх баригчид шиг бужигнаад байхгүй.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих