УИХ-ын дарга З.Энхболдод ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн С.М.Миронов бараалхав
УИХ-ын дарга З.Энхболдод ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов бараалхав.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байлцав.
URL: