Барилга баригдаад байхад гэр хорооллын тоо яагаад буурахгvй байна вэ

МАН, АН-ын 2008 оны сонгуулийн гол хєзєр нь “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-иас гадна “Газраа байраар сольё” гэсэн уриа байсан гэдэгтэй маргах хvн гарахгvй байх. Байраа газраар солиод авчих нь гэр хорооллынхонд сайхан санагдаж, улмаар уриалга гаргасан улсуудыг УИХ-ын гишvvний зєєлєн сэнтийд залсан билээ.   Иргэдийн ийн хєєрцєглєж байх vед сийрэг ухаантай нэг залуу надад “Энэ урилга хэрэгжих ямар ч боломжгvй” гэж хэлсэн юм. Тэрбээр энэ санаагаа ингэж тайлбарлаж байлаа. “Одоогоор манай улсад жилд 10 хvрэхгvй мянган орон сууц баригдаж байгаа ч авах хvн олдохгvй байна (2008 онд). Энэ байрнуудыг Солонгост ажиллаж байсан хvмvvс, хятадууд л голдуу худалдаж авдаг. Уг нь бол гэр хорооллын айлууд байранд орохын тєлєє шургуу ажиллах ёстой, тийм биз. Гэтэл газрыг байраар сольж болдог гээд хэлчихээр “Би хэзээ ч гэсэн байртай юм байна” гээд ойлгочихож байгаа юм. Ингэж ойлгосон хvмvvс байр худалдаж авах уу. Vгvй шvv дээ. “Байраар солино оо” л гэнэ. Гэтэл барилгын компаниудад газар биш мєнгє хэрэгтэй. Тийм болохоор гэр хорооллын иргэдийг ажилгvй, залхуу хойрго болгон хувиргаж байгаа биз. Амьжиргааны тvвшин нэмэгдэж, бvгд хангалттай орлого олдог болж байж л гэр хороолол алга болно” гэж Тэр цагаас хойш гурван жил єнгєрлєє. Уриалгын сайн саар талууд тодорч ирлээ.

Газраа байраар сольё” уриалгыг хэрэгжvvлэх гол хєшvvрэг болсон “100000 айлын орон сууц” хєтєлбєр хэрэгжиж эхэлснээр жилд ашиглалтад орох байрны тоо жил ирэх бvр єсч байгаа ч гэр хорооллын єрхийн тоо дорвитой багассангvй. Гэр хорооллын иргэд хоорондоо “Манай газар тэдэн онд байраар солигдоно”, Танайх хэдэн онд байраар солигдох бол” гэх мэтээр ярилцдаг болж. Товчхондоо уриа дэвшvvлсэн биш газрын vнийг хєєрєгдєж орхисон байна. Хотыг 2020 он хvртэл хєгжуvлэх ерєнхий тєлєвлєгєє гарснаар газрын vнэ ханшид ангилал тогтоох боломжтой болгожээ. Єєрєєр хэлбэл, нэн даруй барилгажих бvс нутагт дан хашаа байсан ч тэнгэрт хадсан vнэ хvрч, хугацаа нь хойшлох тусам vнэ нь буурдаг жишиг тогтсон байна.

“Хvvхдийн урлан бvтээх тєв”-ийн хойд талын гэр хорооллын айлууд газраа 50-100 сая тєгрєгєєр vнэлэн зарж байгаа тухай мэдээлэл манай сонинд гарч байсан. Гэтэл vvнээс ч их хэл ам дагуулах хэрэг удахгvй мандах нь.

“Алтай” гэж нэрлэгдсэн дээрх гэр хорооллын айлууд байраар солих сургаар Газрын албаңдаа хандан газраа хэд хэд хуваачихсан тохиолдол их гарах болжээ. Томоохон хашаатай нь гурав, багахан нь хоёр хуваачихаад “тал газраа зарсан юм аа хє” гээд л сууж байна. Тэгээд таван ханат чvv ай багтаж байгаа газраа “Нэг єрєє байраар л єгнє, авбал ав” гэж хэлэхээр зэхцгээж байна. Эдгээр иргэд хамгийн доод vнийн санал нь хэд байх талаар хоорондоо vгсч, “Бага vнийг хvлээн зєвшєєрч “баг алсан” нэгнийгээ хатуу ширvvнээр залхаахаар тохиролцжээ. Тэр ч бvv хэл шєнє оройгоор нэгнийдээ цуглан “Тєр тємєр нvvрээ гаргах гэвэл ингэнэ, тэгнэ” гэлцэн тєлєвлєж байгаа аж.

Гэр хороолол багасахгvй байгаагийн бас нэг шалтгаан нь мєнгєтэй иргэд байр худалдаж аваад тvрээсэлдэг явдал. Эдний дунд гадаадынхан ч байна. Нийслэлийн Баянгол дvvргийн “Богд Ар” хороололд л гэхэд тvрээслэгчид нь даңдаа хятад иргэд байдаг юм билээ. “Хvн тєрєлхтєн технологиосоо болж мєхнє” гэдэг шиг “Монгол тvрээсээс болж мєхнє” гэж хэлэхэд болохоор болж. Гэхдээ байр худалдаж авч барилгын компаниудыг дэмжиж байгаа тэднийг буруутгаж болохгvй. Байр худалдаж авах ёстой жинхэнэ эзэд нь болох гэр хорооллынхон газар дээр нь байшин баригдахыг хvлээгээд хэвтэж байгаа болохоор яалтай билээ.


URL:

Сэтгэгдэл бичих