Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажиллав

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд өнөөдөр ажиллав.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Хүүхэд харах үйлчилгээний загвар төв нь 2014 оны 3 дугаар сарын 8 ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж Хүүхэд харах үйлчигээний тухай хуулийг сурталчилан батлуулах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд иргэдэд хуулийг таниулан мэдүүлэх жишиг төв болж байсан юм. 2016 оны 1 дүгээр сарын 1 ны өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах тус загвар төвийн үйл ажиллагааг дахин сэргээн ажиллуулах гэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр танилцууллаа.

Тус загвар төв нь гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд 15 хүүхэдийг гурван багш харах боломжтой юм.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, багачуудыг боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгийн хомстлыг арилгах зорилгоор энэхүү загвар хүүхэд харах үйлчилгээг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний төвд ажилласан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих