Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам тавина

Нийслэл хотоос 80 километрт орших Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт орших Аглаг бүтээлийн хийд хүртэлх 6.2 км замыг хатуу хучилттай авто зам болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ.


Аглаг бүтээлийн хийд нь Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм музей юм. Тус газар уламжлалт зураг, зээгт наамал зэргээс гадна сонирхолтой шийдэл бүхий лусын амьтад, содон бүтээлүүд элбэг.

Орчин цагийн хэв маягийг үндэсний уламжлалт ур ухаантайгаа хослуулан хөгжүүлсэн энэ хийд зайлшгүй үзэх, очих ёстой газар орны нэг юм.

С.Бадрал,Аглагийн хийд


URL:

Сэтгэгдэл бичих