Л.МӨНХБАЯСГАЛАН АНХ УДАА “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” ХИЙЛЭЭ
Л.Мөнхбаясгалан анх удаа л “Цензургүй яриа” хийлээ Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлэг бэлдээд нилээд хугацаа өнгөрч байгаа. Энэ хугацаанд тус нэвтрүүлэг нь оролцсон зочид, ярилцлагын сэдвээрээ олон нийтийн үзэх дуртай нэвтрүүлэг болоод байгаа юм. Харин тус нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцсон нь цахим ертөнцөд идэвхитэй байдаг хүмүүсийн гол сэдэв болоод байна. Учир нь тэрээр өмнөх оролцогчдыг бодвол жинхэнэ “цензургүй ярьж” чадлаа. “Л.Мөнхбаясгалан сэтгүүлч түүнийг ёжолж, сорьж, тавлаж олон л янзаар асуултаа асуусан. Гэсэн ч тэрээр бүх асуултад часхийтэл хариулсан. Ингэснээрээ тэрээр хов ярьж, хор хутгаж, өөрийгөө рекламдаж, өрөөлийг буруутгасан улстөрчдөөс хуруу илүү байлаа” хэмээн цахим орчинд хүмүүс өөрсдийн сэтгэгдэлээ бичжээ.
Тэр үнэхээр элдэв хуурамч гоёл чимэггүй байж, өөрийн үзэл бодолдоо хэр үнэнч гэдгээ, хэлэх гэсэн үгээ хэнээс ч хараат бусаар хаана ч хэлж чаддаг гэдгээ үзэгч олонд нотлон харууллаа. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч “Кэнди Краш” хэмээх тоглоомыг заалгах, өөрөө огт мэддэггүй хэмээсэн нь түүнийг албаар барьц алдуулах, эвгүй байдалд оруулах гэсэн тактик гэдэг нь шууд мэдэгдэж байсан ч тэрээр “зааж өгөв”. Хүн бүхэн түүнийг юу ярьсаныг цэнхэр дэлгэцээрээ сонссон тул элдвийг нэхэн бичих нь илүүц биз ээ. Ямартаа ч тэрээр өөрийн үзэл бодолдоо үнэнч байж чадсан учраас л үзэгч олон түүнд талархалтай хандаж байгаа юм.
Ер нь З.Баянсэлэнгэ гэдэг хүнийг 2012 оны сонгуулиас хойш муу муухайгаар хэлэх, олон нийтэд буруу ойлголт өгөх ажлыг улстөрчид дотроосоо эхлүүлсэн. Энэ нь ирээдүйн хүчтэй өрсөлдөгчөө бага дээр нь “намнах” гэсэн оролдлого байсан. Энэхүү буруу ойлголт нь амь бөхтэй оршсоор саяхан Барилга, хот байгуулалтын сайд болоход нь зарим нэгэн өөнтөгч нөхдүүд “Би сайд болоё” хэмээн орилж байлаа. Гэсэн ч хэн дуртай аавын хүү, ээжийн охин энэ төрийг барилцдаггүй билээ. Тухайн яамны өмнөх сайд нь орон сууцны зээл, хөнгөлөлт хэмээн баахан шоудсан. Харин ард түмнийхээ дундаас төрсөн, эгэл жирийн хүмүүсийн амьдралыг мэддэг сайдтай болсноор орон сууц, барилгын асуудал хурдтайгаар шийдэгдэнэ гэж олон нийт найдаж байгаа юм. Одоо түүнд зөвхөн хийж, нотолж харуулах л үлдлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yag unen yarisan hudlaa doldoi tsarailaagui sh de yu bodj yavdgaa il shuluun yarina lee monhbaysgalan harin ih olon hiih gej uzeed baraagui sh de
Qui n’a pas goГ»tГ© l’amertume,
ГЂ pГЁre avare, enfant prodigue.