Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?

Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?

Хятадууд Монголын зах зээлийг эзэлж, эх оронд минь “эзэн” суух болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Үүний нэгэн жишээ бол, Нийслэлийн хажууханд хятадууд түм бумаараа ирчихсэн сумын төвөөс ч том “хот” байгуулчихаад, үйлдвэр байгуулан үйл ажиллагаа явуулж буй үйлдэл юм. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй, хятадын “Лян хө” /CUCC/ группийн харъяа “Мөнхийн баян гал” ХХК-ийн цементийн үйлдвэр нийтдээ 326830 м/кв талбайг битүү торлож, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ байршуулсан бөгөөд хашаанд ажилчдын байр бололтой 20 гаруй гэр барьжээ.
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Одоогоор энэхүү цементний үйлдвэр ямар аргаар үйл ажиллагаа явуулах эрх авсан болон хичнээн тооны ажилчид оруулж ирсэн нь тодорхойгүй байна. Гадаадын иргэн харьяатын газарт хэрхэн бүртгэлжүүлсэн гэх тодорхой баримт бичгийн мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

Анх 2009 онд шаваа тавьж байх үедээ Монголын цемент үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан тус газар өдгөө монголын цементний үйлдвэрлэлийн зах зээлийг 100 хувь хангаж чадахуйц томоохон үйлдвэр болон өргөжсөн байна. Тэд үйлдвэртээ гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй бөгөөд гаднаас нь ажихад хүмүүс тонголзон ямар нэгэн зүйл ухаж эсвэл нухаж, зарим нь ачаа зөөж буй харагдлаа.
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Дээрх үйлдвэрлэлийг явуулж буй “Мөнхийн баян гал” ХХК нь БНХАУ-ын Барилгын материалын корпорацийн харьяа, “Лян хө” /CUCC/ группийн охин компани юм. CUCC гэх нэрээр Хятад даяар танигдсан тус групп нь 60 гаруй охин компанитай, 30 гаруй том оврын зуурмагийн үйлдвэртэй, жилд 100 сая тн цемент, 200м/куб сая бетон зуурмаг үйдвэрлэх хүчин чадалтай төрийн өмчит компани гэнэ.
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Ийнхүү Монгол улсын бүтээн байгуулалт, зам барилгын ажлын хамгийн гол түүхий эд, стратегийн чухал бүтээгдэхүүн болох цементний үйлдвэрлэлээр Хятадын хараат болж буй бололтой. Үүнд холбогдох газрууд нь анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Ямартай ч тэдгээр хятадуудын ард “төрийн ямар нэгэн эрх мэдэлтэн байна уу, эсвэл хүний нутагт дураар авирлав уу” гэдгийг холбогдох байгууллагууд хянаж шалгана биз ээ.

Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?
Монголын цемент үйлдвэрлэлийн зах зээл Хятад улсын хараат болсон уу?

Үргэлжлэл бий…

Э.Алтанзаяа

Эх сурвалж: Mongolcomment.mn


URL:

Нэр: ҮНЭН ШҮҮ Огноо: 22 September 2015

САНЖИЙН БАЯР ЭНЭ ҮЙЛДВЭРТ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ. БАЯР БОЛ МОНГОЛЫН ОЛОГ Ч ЮМЫГ ЗАРСАН ХҮН ШҮҮ

Нэр: Bandi Огноо: 23 September 2015

Yadag muu bandi ve ter Bayar

Нэр: зочин Огноо: 13 October 2015

байгаль орчины үнэлгээ болон сөрөг ямар нөлөөтэйг судлах бас цэвэр болон бохирын асуудлаа яаж шийдсэнийг судлах хэрэгтэй, монголын тал нь сонирхолтой байна

Сэтгэгдэл бичих