“Ажнай”н Д.Бат-Эрдэнийн хувьцаа луйвардах дон хуулийнхныг хөлдөө чирч эхлэв
ТЭРБЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛ ТАЛАА АШИГЛАН ИРГЭДИЙН
ХУВЬЦААГ ӨӨРИЙН БОЛГОЖ БАЙНА
УИХын сэнтийгээс буумагцаа энэ эрхэм Өмнеговийн нүүрсийг урагш нь хямд үнээр зөеж баяжсан гэдэг юм билээ. Тэрбээр энэ ажилдаа ам ташин сүүлийн үед иргэд болон байгууллагуудын таван толгойн хувьцааг хуулийн байгууллагад байдаг танил талаараа дамжуулан луйвардаж авах нь ихэссэн. Түүнтэй холбоотой хувьцааны маргаан барагбүх шатны шүүхүүдэд байдаг гэхэд болно. Гэвч шүүхийн шийдвэр “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Б.БатЭрдэнийн талд гардаг нь сонин. Таван толгой хувьцааны луйврын ажлыг ерөнхийд нь “Тавантолгой транс” компанийн гүйцэтгэх захирал Д.Давгадорж амжуулдаг.
Энэ компани нь “Ажнай” корпорацийн охин компани гэдгийг олон нийт сайн мэднэ. Байнга л олны хэл ам дагуулж явдаг Б.Бат-Эрдэнэ харамсалтай нь улсад төлөх ёстой татвараа төлдөггүй жудаггүй зантай.
Татварын асуудлаас болж ЭЦГынхан эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч удирдлага доорх ажилчдаа баривчлуулж, явснаас өөрөө огт хариуцлагыг нь хүлээдэггүй. Тэгсэн атлаа бусдын хувьцааг авахын тулд зарим прокурор, шүүгч нарыг ашиглан хууль зөрчсөн явдал ч гаргасан байх юм. Энэ хэргийг сөхөхийн тулд нэгэн баримт дэлгэе.
Манай нэгэн арилжааны банкнаас ГовьУрал” нэртэй компани хоёр сая орчим доллар зээлжээ. Зээлийнхээ барьцаанд хөдөө орон нутагт байдаг үл хөдлөх хөрөнгө энэ тэр гээд өчнөөн л юм тавьсан юм байх. Гэхдээ тэдгээр хэрэгтэй хэрэггуй хөрөнгөнөөс илүүтэй жин дарах ганц барьцаа байсан учраас банк тэдэнд зээл өгчээ. Энэ нь “Таван толгой” ХКийн 11660 ширхэг хувьцаа байлаа. “Ажнай”н Д.БатЭрдэнийн гэж ард түмэн нэрлэдэг орон нутгийн өмчит жижиг таван толгой компани. Зээл авсан компанийг “Ажнай” Д.БатЭрдэнийн “Таван толгой транс”, “ГовьУрал” ХХК монгол, орос хоёр иргэнтэй хамтран байгуулжээ. Хамтрагчид зээл авахдаа бүгд л оролцож, гарын үсгээ зурцгаасан байна. Харин зээл төлөх үед нөгөө “Таван толгой транс” сураггүй болсон байж. Учрыг хөөвөл тэд ГовьУрал”д оруулсан хөрөнгөө аваад, компаниас гарсан гэж тайлбарлажээ.Тавин хувийг нь эзэмшинэ гэж хамтарсан компани байгуулчихаад, бас манайх нүүрсээ өгөөд, нөгөө компани ачиж тээвэрлэх учраас зээл төлөхөд ямар ч асуудалгүй гэж банкийг итгүүлж, их хэмжээний зээл авчихсан хэрнээ “Өө, бид компаниас гарлаа” гээд гараад явчих нь бизнесийн ёс жудгийн хувьд ч тэр, хууль журмын хувьд ч тэр дэндүү цагаандаа гарсан хэрэг гэлтэй. Болж өнгөрсөн бүхнийг эргүүлээд тунгаавал энэ бүхэн санаандгүй үйлдэл биш, “Ажнай”гийн эртнээс төлөвлөсөн ээлжит хуйвалдсан луйвар байв.
Ард нь “Таван толгой транс” бий хэмээн итгүүлж арилжааны банкнаас их хэмжээний зээл авах, тэр зээлийнх нь барьцаанд хамтрагчийнхаа Таван толгойн хувьцааг тавиулчихаад дараа нь нөгөө компанидаа нүүрс өгөх нь битгий хэл хөрөнгеө аваад салчихаар “ГовьУрал” ХХК дампуурахдаа тулжээ. Итгэж зээл өгсөн банк ч бас хэцүүхэн байдалд оржээ. “Таван толгой транс” банкны гүйцэтгэх захирал Д.Дагвадоржид энэ л хэрэггэй байж. Цаг нь болохоор тэр хөдөлж, зээлээ төлөх гэж аргаа бараад байсан хувьцааны эээн, зээлдэгчтэй сэм тохироо хийсэн байна. Тэд оросын иргэн К.Д Романовскийн өмнөөс 800 мянган долларыг банкинд төлж, улмаар ху вьцааг нь худалдаж авах хууль бус гэрээ хийсэн ч банкиндаа мэдэгдэлгүй сэм дарчихсан байна. Банкныхан эээлээ нэхээд ирэх үед Говь Урал”ын дансанд 800 мянган доллар ороод ирж.
“Таван толгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж
Хуулийн дагуу өртэй компанийн дансан дахь мөнгийг банк ямар эориулалттайг нь үл харгалэан хурааж авах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу 800 мянган долларыг дансанд нь үлдээсэн ч Таван толгой транс”
компани прокурорын тусламжтайгаар энэ менгөө буцаагаад авсан байна. Нийслэлийн прокурор Г Мижиддорж Таван толгой транс”ыи шилжүүлсэн 800 мянган долларыг авчихаад, барьцааг нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг банкинд тавьжээ. Бүр эцэст нь банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авсан гэсэн үндэслэлээр. Банкны ажилтнууд тэр мөнгийг хувьдаа аваагүй, бас барьцааг дур мэдэн авч үлдээгүй. Барьцааг шүүхийн шийдвэрээр битүүмжилж. бас шүүхийн шийдвэрээр худалдах эрх нь банкинд нээгджээ. Гэвч нөгөө 800 мянган долларыг банк буцаагаад Тавантолгой транс”ын дансанд шилжүүлэхээс өөр аргагүй болсон байна Зээлдэгч нь ч “мөнгийг нь буцаагаад өгчих, би хувьцаагаараа зээлээ төлье” гэсэн хүсэлт гаргажээ. Банкны өмнө хүлээсэн үүргээ биөлүүлснийх нь төлөө ажилтнуудынх нь хэрэг тулгадаг жишиг дэлхийд ч байхгүй. Нийслэлийн прокурор Мижиддоржийн энэ хууль бус үйлдлийг мэдсэн ХЗДХийн сайд Ц.Нямдорж Ерөнхий прокурорын байгууллагад бичигилгээхэвдээ. Компанийн тавин хувийг эзэмшинэ гэдэг нь тухайн компанийг хараат охин компаниа болгож байгаа хэрэг. Энэ агуулгаар нь харвал “ГовьУрал” бол Таван толгой транс”ын охин компани гэж тооцогдоно. Хамтарч байгуулсан охин компанийхаа зээлийг “Таван толгой транс” төлөлцөх уүрэгтэй ч хээв нэг бултсаныг дээр өгүүлсэн. Гэтэл ГовьУрал”. зээлээ төлж чадахаа байгаад, барьцаа хөрөнгөөрөө төлөх дээрээ тулаад иртэл өнөөх алга болсон “Таван толгой транс” амилаад ирж. “ГовьУрал” компани зээлээ төлж чадахгүйд хүрсэн учир барьцаа хөрөнгөөрөө зээлээ төлье гэдэг хүсэлтээ гаргаж, шүүх ч банк, зээлдэгч хоёрын эвлэрлийн гэрээг баталжээ.
Шүүхээр баталсан эвлэрлийн гэрээнд хуулиараа давж заалдах ойлголт байдаггүй байна. ГовьУрал”ынхан ч нэгэнт зээл авсан нь үнэн, төлж чадахаа байсан нь бас үнэн болохоор Таван толгойн хувьцаагаа зараад зээлээ төлж, илүү гарсан мөнгөөр нь бизнесээ үргэлжлүүлэхээр тохирчээ. Гэтэл дундуур нь Таван толгой транс” давхиж орж ирээд, бид хувьцааг нь авах эрхтэй гэсэн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шуүхээр гаргуулж чадсан байна. Хувьцааны эзэн нь зээл авсан эзэн нь ч ОХУын иргэн Романовский бөгөөд тэрээр зээлээ төлөхийн тулд хувьцааг нь худалдаж аваад, банкинд 800 мянган доллар төлөх гэрээг “Таван толгой транс” компанитай хийсэн ч дараа нь энэ наймаанаасаа татгалзжээ. Таван толгойн хувьцааг янз бүрийн аргаар
‘ цуглуулсаар, том хувьцаа эзэмшигч болж чадсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэд энэ нь таалагдсангүй. Хийсэн гэрээгээ хэрэгжүүл гэсэн шахалтыг “Таван толгой транс” ХХКийн зүгээс иргэн Ромамовскийд үзүүлж, улмаар түүнийх болох ёстой хувьцааг бярьцаалчихаад байгаа арилжааны банкийг шүүхэд егчээ. Шүүх анхнаасаа энэ нэхэмжлэлийг хүлээж авах хууль зүйн үндэсгүй байв.
Уг нь Монголд хүчйнтэй мордөгдөж байгаа хууль дүрмээр хувьцаа, үнэт цаасыг зөвхөн Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг. Түүнээс биш хоёр хүн хоорондоо гэрээ хийгээд, ханцуй дотроо наймаалцчихдаггүй Үүнийг мэдэлгүй Таван толгой Транс”тай гэрээ хийснээ ОХУын иргэн Романовский ойлго.ж, хууль зөрчсөн гэрээ хийсэн учраас түүнээсээ татгалз ан, “Таван толгой транс” егөлгүйгээр хувьцаагаа худалд аад өрөө төлчихье гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна. Дээр нь энэ гэрээ хууль бус хэлцэл байна гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо албан бичигтээ дурджээ.
Гэвч шүүх төрийн байгууллагын дүгнэлтийг ч, хувьцаа эзэмшигч иргэний хүсэлтийг тоож үзсэнгүй. “Таван толгой транс” ХХКд хувьцааг өг гэсэн шийдвэрийг их л олон үндэслэл дурдан гаргасан байна.Тэр хувьцаа нь шүүхийн шийдвэрээр барьцаалагдаж, битүүмжлэгдсэн, бас шүүхийн шийдвэрээр арилжааны банкны зээлийг төлөх хөрөнгө болсон гэдгийг ч бас зориудаар мартжээ. Хувьцааг Хөрөнгийн биржээр арилжихаас эхлээд Монгол улсын хүчин төгөлдөр хууль журмуудыг ч эс хайхрав. Мэдлэг дутсандаа шүүгч ийм шийдвэр гаргав уу эсвэл ийм шийдвэр гаргахын тулд хуулийг яаж тайлбарлаж эргүүлж болох гарцыг хайв уу.Үйл явдлын тайлбарыг сонссон ихэнхи хуульчид дараагийнх нь байх хэмээн хардаж байгаа нь үнэнд нийцнэ. “Ажнай” Бат-Эрдэнэтэй наймаа хийхээр завдсан л бол бандан тас байдаг юм уу? “Таван толгой транс” компанийн талд шийдвэр гаргах гэж улайран зүтгэхдээ шүүгчид өмнө нь гарсан шүүхийнхээ
шийдвэрийг ч, банк, таван толгой хоёрын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүйг ч үл харгалзан арилжааны банкийг хариуцагчаар татан хурал хийж, түүгээр ч үл барам барьцаанд байгаа хувьцаагаа суллаж өг хэмээн мундагджээ.Ном журмаараа явдаг газар бол ийм шийдвэр гаргахаар хуралдах нь байтугай “Танайх банктай маргалдах эрх зүйн үндэс алга. Хэрвээ гомдолтой байгаа бол гэрээ хийсэн иргэнтэйгээ заргалд аа” гээд өргөдлийг нь буцаагаад явуулах байж гэдгийг олон хуульчид хэлж байна.
Г.ЯЛГУУН
URL: