ГАНСҮХИЙН ШҮҮХ ХУРЛЫН ЭРГЭЛЗЭЭ

Гансүхийн шүүх хурал гайтай юм шиг, хэрэгтэй ч юм шиг, гайхаж заримдаа амаа ангаймаар ч юм шиг
Галан дунд ганц хөөрхий Гансүх суугаад байгаа ч юм шиг
Галав юүлж хорвоо хөмөртөл Багануурын нүүрсийг түлчихсэн ч юм шиг
Гайтуулж түүнийг золионд гаргаад ганц худаг уруу илгээх гээд ч байгаа юм шиг, илгээхгүй ч гээд байгаа юм шиг
Ганган шүүхээр шударга шүүгээд ганц сайхан үнэнийг нь илчлэх гээд ч байгаа юм шиг, нуух ч гээд юм шиг
Шинжээч нэртэй хүмүүс нь будилаад ч байгаа юм шиг,
Ширтэж суугаа хүмүүс нь төөрөлдөж ойлгохгүй хөөрхийсийг гүтгэж бодоод ч байгаа юм шиг
Баасандорж өмгөөлөгч 2 цаг зогсож хөлөө чилтэл нэг асуултын хариуг авах гэж 200 удаа давтаж асуугаад ч байх шиг
Багагүй их зүтгэл гаргаж байгаа дүр үзүүлж мөнгө авах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг үнэн сэтгэл гаргаад ч байгаа юм шиг
Энхбаяр өмгөөлөгч өмгөөлөөд ч байгаа юм шиг, өшиглөөд ч байгаа юм шиг
Энд тэндгүй хүмүүсийг загнаж явдаг Намбар ахын хүү шиг намба алдаад ч байгаа юм шиг, насан өндөр болсон хүн шиг будилаад ч байгаа юм шиг
Гурван өмгөөлөгч, улсын яллагч, гурван зуун мянган тонн нүүрсээр хохирогчид бүгд нэг тал болсон ч юм шиг, болоогүй ч юм шиг
Манай талд ганцхан Ийгл телевиз байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг
Дайсны талд дараалан бүгдээрээ урвасан ч юм шиг, урваагүй ч юм шиг
Дандаа Гансхийн эсрэг хөдлөөд ч байгаа юм шиг, Мадлаж түүнийг гарцаагүй байдалд хийх гээд ч байгаа юм шиг,
Мангартуулж байгаад нэг сайн чадах гээд ч байгаа юм шиг
Маш сайн шүүхийн эрдмийг харуулах гээд ч байгаа юм шиг, хадууруулах гээд ч байгаа юм шиг
Арван таван мянган тонн нүүрсийг илүү аваад түлчихсэн гэж илүү ял өгөх ч гээд байгаа юм шиг, өгөхгүй ч гээд байгаа юм шиг
Ард түмний толгой энэ бүгд дунд төөрөлдөөд Гансүхийг өмөөрөөд ч байгаа юм шиг, өшиглөөд түүнийг нэгмөсөн далд оруулах ч гээд байгаа юм шиг
Алтанхуяг сайд аав нь ч юм шиг анд нөхөр нь юм шиг, ажлын том дарга нь юм шиг, аврагч бурхан нь юм шиг, агуу том удирдагч ч юм шиг
Алив намайг шүүгээдэх гэх нь эрдээд ч байгаа юм шиг, эр хүний чанараа харуулаад ч байгаа юм шиг
Гэрчээр оролцоод ч байгаа юм шиг, гэмтэнийг өмгөөлөөд ч байгаа юм шиг, гэмгүй хүнийг өмөөрөөд ч байгаа юм шиг
Нүүрс хөтөлбөр ч юм шиг нүгэлтэй хөтөлбөр ч юм шиг, нүүлгээд Гансүхийг шорон руу илгээх хөтөлбөр ч юм шиг, нөөлөг дулаахан өнжүүлсэн хөтөлбөр ч юм шиг
Шүүгчээ сольё гэж шүүгчид өөрт нь хэлээд байхад өөрөө цааш орж өөртэйгөө зөвлөлдөөд ч байгаа юм шиг, өрөөл бусадтай зөвлөлдөөд ч байгаа юм шиг, өөр нэгэнтэй утсаар яриад ч байгаа юм шиг
Шударга шүүх маань шударгаар шүүгээд ч байгаа юм шиг, шударга бус зан гаргаж шогтоод ч байгаа юм шиг
Улсын яллагч нь яллагч гэдэг нэрэндээ төөрөлдөөд заавал Гансүхийг яллах ч гээд байгаа юм шиг, ялнаас түүнийг мултлах ч гээд байгаа юм шиг
Ууртай байгаа ч юм шиг, учиртай инээдэг эхнэрээ хажуудаа суулгасан ч юм шиг, ухаалаг прокурор эмэгтэйг дагуулсан ч юм шиг
Эсэргүүцэл үзүүллээ гээд босох нь дээрэлхээд ч байгаа юм шиг, дэмжиж Багануурынхыг өмгөөлөөд ч байгаа юм шиг
Дэндүү ихээр өөрийн ажлыг хийж ядраад ч байгаа юм шиг, ял өгч байж санаа нь амрах ч гээд байгаа юм шиг, яалт ч үгүй өөрийн ажлыг хийгээд ч байгаа юм шиг, яасанч яахав гэсэн байдалтай ч юм шиг
Дэргэдэх прокурор нь эмэгтэй юм болохоор өрөвчхөн ч юм шиг, өөдгүй ч юм шиг, өнө мөнхөд дуугүй байхаар шийдсэн ч юм шиг.
Дэндүү их хянамгай хандаж нямбайлаад ч байгаа юм шиг, намбайгаад ч байгаа юм шиг
Шаргал үстэй гоолиг өмгөөлөгч заримдаа юмаа мэдэхгүй байгаа ч юм шиг, заримдаа асуултаа буруу асуугаад ч байгаа юм шиг, заль гаргаж нөгөө талаас үг алдуулах ч гээд байгаа юм шиг
ЗАА МЭДЭХГҮЙ ДЭЭ ҮЗЭЖ БАЙГАА БИД ТӨӨРӨЛДӨӨД Ч БАЙГАА ЮМ ШИГ, ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТЕЛЕВИЗ НЬ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ
ЗАВ ГАРГАЖ ХААЯА ХАРАХААР ИЙМ ТӨРХ ТЕЛЕВИЗЭЭР ХАРАГДААД Ч БАЙГАА ЮМ ШИГ, АНГИ НЬ МЭДЭХГҮЙ ОЛОН АНГИТ СЕРИАЛ ҮЗЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ

С.ҮҮРЦАЙХгансүх


URL:

Нэр: KKkkk Огноо: 22 September 2015

ineeedtei yumaaaaa estoi ergelzee yumaaa

Сэтгэгдэл бичих