УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Rokitbay хоёр “учирсан нь”

b6a215e5f92ca557originalМонгол HD ТВ “Авьяаслаг монголчууд” шоу албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Өнгөрсөн ням гарагт эхэлсэн тус шоу үзэгчдэд ихээхэн таалагдсан.

Тиймээс ч сошиал ертөнцөөр эхний нэвтрүүлгийн оролцогчдыг дор бүрнээ шүүн бичиж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ч юугаараа дутах билээ. Тус шоуны талаар “Авьяаслаг монголчууд гоё байла.  Түргэн хэллэг хамгийн их таалагдлаа. Бас Рокит Бей гэж од байдгийг мэдэж авлаа.

Тэр их зөв хүү байх шиг байна” хэмээн жиргэжээ. Харин реппер залуу үүнийг хараад дуугай суусангүй. Хариуд нь “Оюунгэрэл гэж УИХ-ын гишүүн байдгийг мэдэж авлаа” хэмээн жиргээд амжжээ.


URL:

Нэр: zochin Огноо: 22 September 2015

zuv hariult bna

Нэр: zochin Огноо: 16 March 2016

goy helje

Сэтгэгдэл бичих