Шимон Пересийн зөвлөмж
Израйлийн ес дэх Ерөнхийлөгч 92 настай Шимон Пересийн зөвлөмж: Усгүй, баялаггүй намаг, цөл дээр улсаа байгуулалцсан Израйлийн ес дэх Ерөнхийлөгч 92 настай Шимон Пересийн Украинд Ялтийн Европын Стратеги (YES) уулзалт дээр хэлсэн үг.
Бид өөрийн газар нутаг, газар шороог мөрөөддөг байлаа. Гэхдээ бидэнд өгсөн нутаг мөрөөдөхөд ч хэцүү газар байв. Энэ газар бидэнд тийм ч таатай хандаагүй. Ойрхи Дорнодын мянганы нэгтэй тэнцэх шумуултай намаг, урд талдаа цөл, хад чулуутай алга дарам газар. Шумуул, чулуу хоёрын аль нэгийг сонгох сонголт л байлаа. Тэнд ердөө хоёр нууртай. Нэг нь Үхлийн нуур, нөгөө нь ширгээд сөнөчихсөн. Алдартай голтой ч тэр нь ширгэчихсэн. Үнэндээ бол тэр газарт ус байсангүй. Байгалийн ямар ч баялаг бас л байгаагүй. Алт, нефть бүр сураггүй. Тэр үеэс л Ойрхи Дорнодод нефтийн болоод гэгээрсэн хоёр улс бий гэдэг яриа гарсан юм. Бид үнэхээр гэгээрсэн улс байлаа. Яагаад гэвэл бидэнд юу ч байсангүй.
Бид ганцаардмал байлаа. Шашин нэгт ахан дүүс, хэл нэгтэй эгч, түүхээр холбогдсон хөрш аль аль нь байгаагүй. Энэ бүхэн Холокостын дараа гээд бод. Тэр нутагт юу хийхээ ч мэдэхгүй очсон хэрэг. Үнэхээр мэдэхгүй байсан юм.
Хүмүүс яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн. Толгойдоо дурсамж, мөрөөдөл хоёроо тоолж үз. Мөрөөдөл чинь дийлж байвал та одоохондоо залуу байгаа хэрэг.
Ингээд бид хорвоо ертөнцийн хамгийн том баялаг бол хүн гэж бодсон. Газрыг хүн баялаг болгодог болохоос газар ард түмнийг баяжуулдаггүй.
Бид бүгд эрдэмтэн боллоо. Израилийн фермер бүхэн, ард болгон хөдөө аж ахуйг усгүй, газаргүй хэрхэн хөгжүүлж болохыг хайж эхэлсэн. Тэгээд ч үүнийг бид хөгжүүлж чадсан. Энэ бол өндөр технологи hi tech дээр суурилсан ХАА болсон юм. Тэр үед би өөрөө ч ХААИС-ийн оюутан байлаа. Модыг халуун усаар усалж сайн ургуулж болно гээд туршиж байв.
Хамгийн гайхалтай нь газар дээр төдийгүй hi tech дээр суурилсан ХАА үр дүнгээ өгсөн билээ. Өнөөдөр манайд хангалттай ус бий. Усыг уг нь хайж олдог. Харин бид олборлож сурсан. Бид амжилтанд үнэхээр хүрсэн. Ус бага хэрэглэдэг хүнсний ногоо гаргаж, давстай усыг цэнгэгшүүлж чадсан. Та нарт жинхэнэ нууцаа дэлгэхэд: олсон зүйл бус бий болгосон, үйлдвэрлэдэг зүйл ирээдүйд тань чухал.
Бидэнд хүн хүч, зэвсэг байгаагүй. Бид байлдах туршлагагүй. Ердөө, ширхэг генерал ч үгүй 450 мянган иргэдтэй. НҮБ бараг дайны гал дунд Израиль гэдэг улс байгуулахаар шийдсэн. Ийм үед бид 2 зүйл хийсэн юм.
Нэгд – иргэд нь баатарлаг, зориг төгөлдөр байх ёстой. Тэд ганцхан удаа л ялагдвал дуусаа, өөр сонголт хийх эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй.
Хоёрт – бидэнд зэвсэг байгаагүй тул түүнийг үйлдвэрлэж эхлэв. Армиа хөгжүүлэхийн тулд IT-гээ хөгжүүлэх хэрэгтэй болсон юм. Израилийн IT салбар армид үйлчлэх боллоо. Учир нь дайсагнасан хүрээлэлд Бид оршиж байв.
Энэ бүхнийг яах гэж яриад байна гээч. Залуу охид, хөвгүүдэд та нарт бодож байгаагаас чинь илүү боломж бий гэж би хэлдэг. Бүү залхуур. Газар тань өгөөгүйгээс ч илүү танд өөрт чинь бий. Та өөрөө танд өгөөгүйг бүтээх боломжтой. Энэ бол бүгдэд хэрэгтэй хичээл юм.
Украин – ХАА-н хамгийн чухал орнуудын нэг. Үнэхээр ихийг бүтээж нийлүүлдэг. ХАА-аас татгалзах бус түүнийг шинэчилж, ард түмнийхээ авьяас чадвар, нөөц бололцоотой холбох хэрэгтэй.
Хүн бүхэнд том нөөц бололцоо бий. Харамсадтай бүгд бага зэрэг залхуу. Ямар нэгэн амжилтанд хүрмээр байгаа бол ажиллах хэрэгтэй. Тэнгэрээс зүгээр унаад ирдэг юм гэж үгүй. Изриальд маш их ажилдаг. Үүний буруу гэж мэдэхгүй л юм. Ээлжийн амралтыг дэмий үрсэн цаг гэж би боддог. Одоо 90 гарсан ч би амралт авч үзээгүй. Надад амрахгүй тэнэг юмуу гэдгийн. Харин би ажиллаж, түүнээс баяр баяслыг авдаг. Бас гутаранги байх хэрэггүй шүү. Энэ ч гэсэн дэмий цаг үрэхээс цаашгүй. Цаг өөрчлөгдөж байгаа энэ үед бүр ч.
Шинжлэх ухааны араас яв. ШУ-д хил хязгаар, зааг ялгаа, рефлекс гэж үгүй. Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж бүү оролд. Шийдэж болдог эсэхийг би лав мэдэхгүй. Өнгөрсөн цаг хугацаа ямар ч үүрэг үр дүнгүй. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд харин түүнийг судла. Өнгөрсөнд ирээдүй, итгэл найдвар аль аль нь байхгүй.
Ихэнх хүмүүс санан дурсах сонирхолтой ч бүтээлчээр танилцах дургүй. Энэ маш том алдаа. Юуг санан дурсах гээд байгаа хэрэг вэ? Түүхэнд найдаж болохгүй. Түүхчид засаглаж байгаа ноёдод хэрэгтэйг нь ярьдаг үйлчлэгчид.
Хүмүүс юунаас ч юм дандаа л айж байдаг… Зөвхөн бурхан л юу болохыг мэднэ.
Өнгөрснөө эргэн харвал хамгийн том алдаа тань юу байв гэж надаас асуудаг. Бид аугаа том мөрөөдөлтэй гэж боддог байлаа. Харин тийм ч аугаа том мөрөөдөж чадаагүйгээ одоо ойлгосон хэмээн хариулдаг. Том мөрөөдөж бай. Том мөрөөдөх тусам том амжилтанд хүрнэ.
Танай залуу үе – гайхалтай. Гэвч миний уцаарыг тэдний улс төрчдөө үзэн яддаг нь хүргэдэг. Тэд улс төр бохир, авилгад идэгдсэн гэх. Би хариулья: хэрэв чи өөрөө цэвэр, цэвэр улс төрийг хүсэж байгаа бол гарч цэвэр улс төрөө хий.
Энэ бүхэн миний өнгөрснөөсөө суралцсан зүйлс юм.
Бас хүмүүс яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн. Толгойдоо дурсамж, мөрөөдөл хоёроо тоолж үз. Мөрөөдөл чинь дийлж байвал та залуу байна. Дурсамж тань давамгайлсан бол та хөгширчээ.
URL: