Х.Бат-Ялалт: Ийгл телевиз 360 сая төгрөгийн төлбөр авч, Л.Гансүхийн талд үйлчилж байна

gansuhshuuh31

“Хүсэл зорилгоо нэгтгэе”, “Хохирогчдын холбоо”, “Иргэний шударга шүүх” ТББ-аас Өршөөлийн хууль үр  дүнтэй хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд хаалттай батлагдсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч  хохирол барагдуулах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг мэдэгдсэн юм. Энэ үеэр Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Eagle телевиз “Дөрвөн  өдрийн турш 360 сая төгрөгийн төлбөртэйгээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх

А.Гансүхийн хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурлыг шууд дамжуулсан нь хэт туйлширч, нэг талыг баримталж байна. Шүүх иргэдийг алагчилж үзэж, улс төрчдийн нөлөөнд автаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хэрэг маргааныг хэвлэл мэдээллээр шууд дамжуулж болдог мөртлөө жирийн иргэдийн хэргийг хаалттай хийх нь шударга бус. Энэ үйл явдал нь үндсэн хуулийн зөрчиж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: Иргэн Огноо: 22 September 2015

БАт ялалт шударга хүн болох гэж тв г гүтгэж байна.Ичээч.

Нэр: Жаалсан хүн дээ Огноо: 22 September 2015

Гансүх анхнаасаа ард түмэнд учруулсан хохиролдоо гэмшээд хамтрагч ялангуяа Н.Алтанхуягийн идсэн уусаныг илчлээд явах ёстой байсан юм. Өөрөө ёс суртахуунгүй хүн юм л даа. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд асар их хэрэгтэй зүйл олон түмэнд хийх мөнгө идчихээд гүрийгээд байх юм. АЛТАНХУЯГИЙГ ДАГАСАН ХҮН ДАНДАА МӨНГӨНИЙ ХЭРЭГТ ОРДОГ. ОХИН САРАНЗАЯА НЬ САНГИЙН ЯАМАНД БАЙХДАА ХУУЛЬ БУСААР АСАР ИХ ИӨНГӨ ГАРГААД ХЭРЭГТ ОРСОН. НАЙЗ ХҮРЭЛСҮХ НЬ “ЦЭВЭР АГААР САНГИЙН” МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРСОН. ЭНЭ ГАНСҮХ НҮҮҮРСНИЙ МӨНГӨ ИДСЭН. ШАВЬ ПҮРЭВСҮРЭН НЬ ТӨРИЙН САНД БАЙХДАА МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРООД ГАРСАН. ХҮРГЭН ДЭНЗЭН НЬ БАС УЛСЫН МӨНГИЙГ ХУВИЙН КОМПАНИ РУУГАА ШИЛЖҮҮЛЭЭД ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙНА. Ер нь Алтанхуягийг маш сайн илчлилсэн бол өөрйинх нь үүрэх ялнаас хасагдах байхгүй юу. Хэн чгэсэн 3,6 тэрбумыг заилалчихаад 3 жил суучихна шүү дээ. Их мөнгө шүү дээ.

Сэтгэгдэл бичих