УИХ-ын дарга З.Энхболд Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөлөө.

Москва хотын Кремлийн ханын дэргэдэх Александрийн цэцэрлэгт хүрээлэн байрлах “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө” хүндэтгэл,  дурсгалын цогцолборыг Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн баатарлаг цэргүүдийн дурсгалд зориулан 1967 оны 05 дугаар сарын 08-нд нээсэн түүхтэй.

Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 оны 11 дүгээр сарын 17-нд тус цогцолборыг “Бүх Үндэсний цэргийн алдар, гавьяаны цогцолбор” гэсэн статустай болгожээ. 2014 оны 10 дугаар сарын 24-нд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг  “Нэр нь үл мэдэгдэх дайчны өдөр” болгон зарласан байна.

Ийнхүү өнөөдөр Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөсний дараа УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны  Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийнэ. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхана.

УИХ-ын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, ХМОНХХ-ийн дарга О.Батханд нар орсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих