Эд хөрөнгийн гэрчилгээгээ шуудангаар хүлээж авах боломжтой

УБЕГ “Монгол шуудан” компанийн шуудан хүргэлтээр дамжуулан улсын хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, лавлагааг иргэдэд гараас гарт хүргэж үйлчилж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 2-нд “Монгол шуудан” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу өнгөрсөн сарын 3-ны өдрөөс эхлэн уг үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэд бүртгэгдсэн гэрчилгээ лавлагаагаа шуудангаар хүлээн авах боломжтой юм.

Тус газар нь улсын бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд шуудан хүргэлтийн үйлчилгээг ийнхүү нэвтрүүлжээ. Уг үйлчилгээ нь  иргэд, аж ахуй нэгж байгууллагын цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн чухал ач холбогдолтой үйлчилгээ болж чадсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих