Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зүгээс интернет хэрэглэгчдийг хувийн мэдээллээ хамгаалахын тулд 3 зүйлийг хийх ёстой гэжээ. Үүнд:

-          хэцүү нэвтрэх үг үүсгэх

-          хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“two-factor authentication”/

-          мастер нэвтрэх үгээ үргэлж сольж байх

Дээр дурдсан 3 зүйлийг тус бүрт нь товч авч үзэе.

Хэцүү нэвтрэх үг: Олон төрлийн тэмдэгттэй, урт буюу 8-12 тэмдэгтээс багагүй байх нэвтрэх үгийг ойлгоно.

Хоёр нөхцөлт нэвтрэлт: “Нэвтрэх үгийн зохицуулагч”-ийнхан зөв хүнд нь код илгээх бөгөөд тухайн кодыг авсаны дараа данс руугаа нэвтрэхийг ойлгоно. Энэ арга нь хурууны хээгээр танихтай адил бичвэр бүхий зурвас /мессеж/, биометрик хэлбэртэй байж болно.

Мастер нэвтрэх үг: Энэ нь хакерийн халдлагад өртөхгүй 100 хувийн баталгаатай вэб сайт гэж байдаггүйтэй холбоотой. Тодруулбал, компаниуд үргэлж шифрлэлтийн шинэ төрлүүд бий болгодог ч түүнийг тодорхой хугацааны дараа “учрыг нь олох” хакерууд ямагт байдаг. Тиймээс хэрэглэгчид нэвтрэх үгээ шинэчилж байх нь хамгийн сайн туршлага болж байна. Мэргэжилтнүүд таныг 3-6 сар тутамд нэвтрэх үгээ сольж байхыг зөвлөж байна.

Та нэвтрэх үгээ нэг жилээс ч дээш хугацаанд солиогүй юм биш биз?

“Abc17” мэдээллийн агентлагт оролцсон мэргэжилтнүүдийн ярьснаар, нэвтрэх үгийн зохицуулагч бол хакеруудын “сонирхол”-ыг ямагт татдаг хэдий ч энэ нь нэвтрэх үгээ хувийн компьютерт сануулах, цаасан дээр бичих, толгойдоо хадгалахаас илүү аюулгүй хэвээр байсаар байна.


URL:

Сэтгэгдэл бичих