Халдварт өвчний сэжигтэй 350 тохиолдол бүртгэгджээ
ХӨСҮТ-өөс ирүүлсэн мэдээгээр өнгөрөгч долоо хоногт нийт есөн төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 350 тохиолдол мэдээлэгдсэнээс 52.6 хувийг цочмог цусархаг суулгалтын хамшинж, 17.4 хувийг цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж, 13.1 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж зонхилжээ.
Мэдээлэгдсэн хамшинжүүдээс цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж, цочмог цусархаг суулгалтын хамшинж, цочмог усархаг суулгалтын хамшинж 1-4 насанд, цочмог халууралт тууралттай өвчний хамшинж 15-24 насанд, цочмог шарлалттай өвчний хамшинж 25-44 насанд илүүтэй бүртгэгджээ.
URL: