Иргэдийн цаг завыг үнэгүйдүүлсэн “Exlusive” брэндийнхэнд хариуцлага тооцох уу?

Татварын дарамтнаас болж үнэгүй хувцас тараана хэмээн мэдэгдэл гаргасан  “Exlusive” брэндийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдийг “молиго” үмхүүлээд өнгөрөв бололтой.

“Хэрэглэгч та нартаа хайртай шүү, та бүхэндээ 120 саяын үнэ бүхий хувцсаа үнэгүй тараана” хэмээн ам гарсан  “Exlusive” брэндийн захирал Г. Майцэцэг эцэст нь гаргасан мэдүүлэгээсээ ухарч,  ард иргэдийн амралтын хоёр өдрийн алтан цагийг үнэгүйдүүлэв.

Иргэдийг урт дараалал үүсгэн, цагдаа хүчнийнхэн болчихоод эцэст нь “120 саяын бараа бүтээгдэхүүнээ өгөхөөсөө харамласан зүйл байхгүй, гэхдээ үнэгүйдүүлж өгөхийг хүсэхгүй байгаа учраас 19,20 үйл ажиллагааг албан есоор цуцалсан” хэмээн цахим хуудасдаа мэдэгдэж, шоу өндөрлөсөн.

Энд “үнэгүйдүүлж” гэх үг анхаарал татлаа. Хэрвээ анхнаасаа сайн тооцоолж өөрийн брэндийн хувцсаа “үнэгүйдүүлж” өгөхийг хүсэхгүй байсан бол ард ирэгдийн цаг завыг яах гэж үнэгүйдүүлэв. “Exlusive” брэнд үнэхээр татварын өрнөөс болсон уу, аль эсвэл “заль” байв уу, Эцэст нь Г. Майцэцэг хэмээх бүсгүй “од” болох шиг боллоо.

Телевизийн цэнхэр дэлгэц, цахим хуудсаараа дамжуулан татварын дарамтнаас үүдэж  компанийнхаа хаалгыг барихад хүрээд байгаагаа мэдэгдсэн захирал бүсгүйг Монголчууд өрөвдөж,  үндэсний үйлдвэрлэлээ аварч үлдэхийг хүссэн.

Энэ хугацаанд татварынханын нэр хүнд естой л “навс” унах шиг боллоо. Татварын дарга нарын идэж, уусан, цалин урамшулал гээд бүхий л сэдэв цахим хуудсаар иргэдийн эгдүүцлийг хүргэж амжив.  Тэгвэл “Exlusive” брэндийг “шоу хийж байна” гэх иргэд ч бас байна.

Үнэхээр татварын өрнөөс болсон уу гэвэл эндүүрэл ч байж болох юм. Сая батлагдсан өршөөлийн хуулиар шууд өршөөгдөөд татварын ямарч өрийг төлөхгүй. Худал цуурхал тарааж сенсаци хийж байгаагийн цаад шалтгаан нь татвараас бултах арга байв уу.

Чингис бондоос авсан өрөө төлж дийлэхгүй болохоор бурууг төр лүү чиглүүлэв үү. Үнэндээ ганц байгууллага ч биш олон компани дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, үүд хаалгаа барихаас наагуур байгаа. Хэн дуртай нь төр засаг руу буруугаа түлхэж, ажил хийлгэхгүй унагасаар эдийн засаг нь унаж компаниуд дампуурахад хүрээд буй.

“Exlusive” брэндийн үнэгүй тараагдах хувцаснаас болж ард иргэд ч элдэв янзаар “цоллуулаад” авлаа.

“Эх орон газар шороо нийтлэг бүгдийнх нь эрх ашгийн төлөө тэмцэе цуглая гэхээр ажилтай, завгүй гээд ирдэггүй иргэд үнэгүй хувцас өгнө гэсэн сургаар хөгшин залуугүй завтай болон хонон өнжин очерлож битүү шавжээ”,  “Зөвхөн ахуйн жижигхэн хүсэлдээ хөтлөгдсөн эдэнд эх орон гэсэн ойлголт байхгүй үнэ цэнэгүй болсон хүн сүрэг.

Өрөвдөлтэй Гутамшиг” хэмээн цахим хэрэглэгчид үзэл бодлоо илэрхийлжээ. Естой л “үнэгүй юманд нугасгүй гэгчээр” иргэд ч хөл үймээн болон цугларсан харагдсан. Гэхдээ энд цугласан иргэдийн буруу биш, зар түгээж цуглуулсан нөхдийн буруу гэж хэлмээр байна.

Гадаадад нэг дэлгүүр 50 хувь хямдрал зарлахаар онгойхоос нь өмнө пиг хүн очоод бөөн оочир болдог байна. Тэр нь огтхон ч ичмээр зүйл биш бөгөөд дуусахаас нь өмнө авч чадвал ёстой азтай дамшиг болно.

Зөвхөн 50хувь шүү дээ. Оочерлож байгаа хүмүүс нь энэнээс хавьгүй их. Тэгэхэд үнэгүй өгье гэх зар ямар хүчтэй болохыг саяын  цуглаан харууллаа.

Дуулиан шуугиантай мэдэгдлийн эцэст өөрийн брэндийн хувцасаа “үнэгүйдүүлж” өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн  “Exlusive” брэндийнхэн иргэдийн цаг завыг үнэгүйдүүлснийхээ төлөө ямар хариуцлага хүлээх вэ.  exclusive1 exclusive

Fact.mn

 


URL:

Нэр: mongol Огноо: 21 September 2015

hujaa kazaaka yaay gej b.had yu bee

Нэр: Anonymous Огноо: 22 September 2015

ХУУЛЬ ЗӨРСӨН БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ Л ЁСТОЙ .ЕС ХАЛХ ТУС БОЛОХГҮЙ ДЭЭ

Сэтгэгдэл бичих