Ажилд орсон хүмүүс даргадаа сөгдөж мөргөдөг уламжлалтай болжээ

Хямрал нүүрлэсэн өнөө үед ажилд орох нь “тэнгэрийн умдаг атгасан” мэт болсон тул ажил олгогч нар ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэцгээж байна.

Эдгээр зургийг Хятадын Шэньян мужийн Теси хотод авчээ. Хотын талбай дээр зоогийн газрын ажилтнууд, дарга удирдлагын хамт цуглалаа. Хөгжим эгшиглэхийн зэрэгцээ бүгд туг хиур мандуулан, уриа лоозон барьжээ.

Дарга хамт олныхоо өмнө үг хэллээ. Дараа нь шинээр ажилд орсон хүмүүс өвдөг сөгдөн мөргөж толгойгоороо газар нүдэн талархлаа илэрхийлж эхлэв. Тэд “Баярлалаа. Баярлалаа, даргаа. Ажилд авсанд баярлалаа” гэж хашгиралдах аж.

Шинэ ажилтнуудаа хүлээн авах ёслол Хятадад нэг иймэрхүү. ”Ингэж шинэ ажилтнуудаа дорд үзэн гутааж, доромжлон айлгаснаар тэднийг яг л шахсан нимбэг шиг болгож байгаа хэрэг. Тэд илүү сайн ажиллахын зэрэгцээ цалин хөлсөө нэмүүлэхээр гуйх тухай бодохоос ч айх болно” гэж сэтгэл зүйчид тус бичлэгийг харин дүгнэжээ. Харин хуулийн байгууллагынхан “Ажил олгогчид иймэрхүү зүй бус авирласан тохиолдолд хариуцлагад татах ёстой” гэж тайлбарлав.

Гэтэл энэ зоогийн газрын эзэн харин ч ийм ёслолоороо бахархаж байгаа бөгөөд “Би бичлэг хийж хадгалсан” гэж мэдэгдлээ. Одоо тэр энэ бичлэгээ өрсөлдөгч зоогийн газруудад илгээх гэж байгаа ба “Хамт олны соёлыг дээшлүүлэхэд ийм ёслол тус болно” хэмээжээ.

URL:

Сэтгэгдэл бичих