Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 400 гаруй сая төгрөгийг луйвардсан Ц.Оюунбаатар шоронд биш казинод сууж байна

Амьдралын элдэв нугачаан дунд бие эрхтнээ гэмтээсэн, төрөлхийн тахир дутуу иргэдийг халамжлах нэрийдлээр хувийн ашиг олз хайгчид сүүлийн үед улам олширч байгаа ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой байгуулагдсан төрийн бус байгууллага ч маш олон боллоо. Тэдгээрийг нэгтгэн зангидаж үйл ажиллагааг нь ямар нэг доголдолгүйгээр явуулна гэж том амлаж байсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн нийгэмлэг”-ийн тэргүүн асан Ц.Оюунбаатар гадаад, дотоодын хандивлагч байгууллагуудаас өгсөн 400 гаруй сая төгрөгийг мөрийтэй тоглоом, архи дарс, хувийн бусад зугаа цэнгэл, орон байраа өргөжүүлэх зэрэгт дур мэдэн зарцуулжээ. Үүний мөрөөр хөгжлийн бэрхшээлтэй шударга иргэд шүүх, цагдаад хандсан боловч бүтэн жил гаруй хугацаа өнгөрөхөд Ц.Оюунбаатарт ямар ч хариуцлага хүлээлгээгүй байна. Тэр бүү хэл цагдаагийн зарим ажилтан Ц.Оюунбаатарыг Монголоос хайгаад олохгүй байна гэж хээв нэг тайлбар тавиад сууж байгаа гэнэ. Гэтэл цааадах нь Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй зоогийн газраар орж, гурав, дөрөвдүгээр хорооллын нууцлагдсан казинод бор шөнийг өнгөрүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ нуугдсаар яваа ажээ.

Б.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих