“Их тэнгэрийн ам” худалдагдаж эхэллээ

80407Богд хан уулын дархан цаазат бүс нутагт хамаарагддаг Их Тэнгэрийн амын 4.7 га хязгаарлалтын бүсийг хувийн компанид зарсан байна. Тодруулбал АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барих нэрийдлээр дээрх газрыг хувь хүнд таван жилийн хугацаатай шилжүүлж, холбогдох албаныхан гарын үсгээ зурсан байна.

Угтаа бол ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалдаг Их Тэнгэр цогцолборын 120 га газраас ашиглуулахдаа хүрвэл заавал Засгийн газраас тогтоол гарах ёстой. Гэтэл БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Шинэхэн групп” нэртэй компанид шилжүүлэн өгсөн байна.

“Шинэхэн групп”-ийн захирлаар Ж.Сансар гэх залуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нартай гурвалсан гэрээ байгуулсан байна. Ийнхүү Их Тэнгэрийн амны 120 га газраас 7.4 нь таван жилийн хугацаатай “Шинэхэн групп”-ийн мэдэлд очжээ. Гэрээнд газрын зөвшөөрлөө хэдэн ч удаа суонгуульж болно гэж заасан байна.

Ж.Сансар нь одоогийн МАН-ын засаглалын үед буюу 2007-2010 онд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байжээ. Өмнө нь Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан аж.

80415 80416 80417 80418

М.Март

Эх сурвалж: Мэдээ.мн


URL:

Сэтгэгдэл бичих