Б.Тулга “Би ахыгаа шоронд суулгамааргүй байна, ална шүү” хэмээн заналхийлжээ

Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд дэмжихээр болсон нь авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нөхдийн зүрхэнд шар ус хуруулаад байгаа.

МАХН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авхуулахгүйн тулд бүх л арга чаргаа хэрэглэж байгаа сураг ч дуулдсан. Ямарсайндаа л Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга үүнээс болж Төрийн ордонд зодоон хийх шахсан гэнэ. Тэрбээр УИХ-ын нэгэн гишүүнийг Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих өнгө аястай зүйл хэлснийх нь төлөө гарч явахад нь танхай үйлдэл гаргажээ. Б.Тулга “Би ахыгаа шоронд суулгамааргүй байна. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжвэл ална шүү” хэмээж, айлган сүрдүүлжээ.

210177055ff726b8f46831 (1)

Б.Тулгын ах Б.Хуяг гэгчийг хэдэн жилийн өмнөөс интерполоор эрэн сурвалжилж байгаа ч одоо болтол олдоогүй. Б.Хуяг нь “Хар дун” компаний захирал байсан бөгөөд   ”Өргөө” зочид буудлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын зааврын дагуу хууль бусаар менежментийн хувьчлал хийсэн гэх хэрэгт татагдсан талаар өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд хангалттай бичив.

Тодруулбал, Б.Хуягийн дүү Б.Тулга тухайн үед Н.Энхбаярын туслах байсан бөгөөд  “Өргөө” зочид буудалд менежментийн хувьчлал хийхээс 8 хоногийн өмнө “Хар дун” компанийг байгуулсан байдаг гэдэг мэдээлэл ч гарсан. Одоо “Дун-Өргөө” ХХК-ийн захирал нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар аж. Тиймээс л энэхүү хэргийн ганц гэрч Б.Хуягийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд МАХН, МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл парламентад бүлэг байгуулах хэмжээний ялалт байгуулсны дараа дэд сайдын албанд заларсан Б.Тулгыг ахтай нь холбогдуулан цагдан хорьж байсан үе бий. Тухайн үед Б.Тулгаас ахынх нь талаарх мэдээллийг асуух гэж саатуулсан гэдэг ч Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан хүний хувьд гэрчээр дуудсан байхыг үгүйсгэдэггүй. Ямартай ч Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг олон хүний дургүйг ийнхүү хүргээд байна.

Ахыгаа аврахын тулд улстөрчдийг иймэрхүү байдлаар айлган сүрдүүж байгаа Б.Тулга МАХН-аас Ховдод нэгэн мөнгөтэй хүний далбаан дор нэр дэвшихээр яригдаж байгаа МАХН-ын залуу хүний нөөцүүдийн нэг гэгддэг. Гэтэл түүний байж байгаа үнэн дүр төрх нь энэ.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд урьдчилсан байдлаар хүлээж авсан бөгөөд одоо ажлын хэсгийн дүгнэлтийг нэгтгэх ажил өрнөж байгаа. Гэтэл энэ дунд но орох нөхцөл бүрдээд байгаа юм байх. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж нар Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийнхний дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж үзэж байгаа бол Шадар сайд Ц.Оюунбаатар Р.Гончигдорж гишүүний саналыг хүлээж авах ёстой зэргээр энд тэнд л бяцхан дажин өрнөж байгаа гэнэ.

У.Жанцан

Эх сурвалж: Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих