“Хотын ногоон хөгжил” форум эхлэнэ
08:00 цагт: Есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тэмдэглэх Сөүлийн өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Сөүл хотын даргыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзана. Уулзалт НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 88781218, 325044
09:00 цагт: Зүүн Хойд Азийн хотуудын дарга, орлогч, ОУ-ын байгууллагын төлөөллүүд чуулах “Хотын ногоон хөгжил” форум Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд эхлэнэ. Утас: 91040607, 325044
09:30 цагт: “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн 1 дүгээр байранд болно. Утас: 99045949
11:00 цагт: Чингэс хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч П.Давааням “Чингэс хааны Дэлхийн Аугаа их соёл иргэншлийн нэгдэл /ORDEN/ Монголын төрөөс тайлбар шаардаж эхэллээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995
12:00 цагт: НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийг сонгон шалгаруулж дүнг танилцуулна. Утас: 88781218
14:00 цагт: “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг Гадаад хэргийн яаманд болно.
15:00 цагт: “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Солонгос, Монголын Сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа” төслийн нээлт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв байр, 3 давхарт байрлах “Урлаг” хурлын танхимд болно. Утас: 99298149
16:00 цагт: Сөүлийн өдрүүд гэрэл зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
17:00 цагт: Соёлын төв өргөөнд Сөүлийн өдрүүд урлагийн тоглолт болно. Сөүлийн өдрүүдийн урлагийн тоглолтод оролцохоор Солонгосын алдартай хамтлаг дуучид ирсэн болно.
URL: