Сурагчийн цахим картыг маргаашнаас тараана

2a287d93bb5e858f6608ddca1bd72f28big

Сурагчийн цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан маргаашнаас эхлэн нэгдсэн байдлаар тарааж эхлэхээр боллоо.

Тодруулбал, сурагчийн цахим картыг гадуур худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Учир нь сурагчийн үнэмлэх ашиглан насанд хүрсэн хүмүүс нийтийн тээврээр зорчих зөрчил олон гарах болсонтой холбоотой гэнэ. Тиймээс сурагчид цахим картаа сургуулийнхаа сурагчдын холбоон дээрээс авах юм.

Түүнчлэн “Улаанбаатар смарт карт” компаниас тарааж буй U money карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй юм байна. Тиймээс сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Монголын сурагчдын холбооноос хэлж байна. Мөн цахим картан дахь мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой аж.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих