“Эрин констракшин”-ы цонхны үйлдвэрт ажилчдыг цаг наргүй ажиллуулдаг гэнэ

Манай компаний эзэд Хөдөлмөрийн хуулийг хэтэрхий нэг талыг барьсан, ажилчдын эрх ашгийг хэт хамгаалсан гэж шүүмжилдэг. Гэхдээ хууль бол ердөө цаас ажил дээр шал өөр хууль үйлчилдэг гэдгийг харуулсан газар нь “Эрин интернейшнл” компаний “Эрин констракшин”-ы цонхны үйлдвэр гэнэ. Тус үйлдвэрт ажиллаад халшраад гарсан Л.Б нь ийн өгүүлж. “Миний бие 2014 оны 05-р сард 18-нд “Эрин констракшн” ХХК-ны цонхны үйлдвэрт ажилд орсон. Би өдөртөө өглөө 9-өөс 24 цаг хүртэл ажиллаж барилгын цонх хаалга хийж дуусгадаг байсан Ингээд ажиллаад явж байтал 2015 оны 01-р сард ажилчид маань ажлаасаа гарч эхэлсэн. Уир нь дарамт шахалт ихтэй, цаг наргүй, ямар ч амралтгүй ажиллуулдагтай холбоотой байсан. Цаг наргүй хүнд биеийн хүчний ажил хийж ихэд ядарч байсан ч би 2 хүүхэдтэй гэр бүлээ бодоод ажиллаад л байдаг байсан. Өөрийн хүсэлтээр гарч байгаа ажилчдыг захирал өргөдлийг нь хүчээр өөрчлөн бичүүлж хэл амаар доромжлон бичиг баримтыг чинь шатаана гэж сүрдүүлж хөөж гаргасан. Ингэж гаргахдаа тойрох хуудас ч өгөөгүй, тушаал ч байхгүй бичиг баримтыг нь өгөөгүй хөөж гаргасан. Ер нь манай байгууллага хүнийг цаг наргүй ажиллуулж мөлждөг. Ихэнх ажилчид нь гарсан болохоор намайг шинэ хүмүүс авсан тэднийг 7 хоногийн дотор дадлагажуулж ажиллуул гэсэн үүрэг өгөөд захирал явсан. Ингэхдээ өөрийн эхнэр Валяд мөн үүрэг өгсөн гэсэн. Үүний дараа нь тэргүүн дэд захирал орж ирээд 100% -ийн автомажсан машин байхад гар аргаар хийлээ гэж намайг үйлдвэрийн явц ойлгохгүйгээр загнаж зэмэлсэн. Би шинэ ямар ч дадлага туршлагагүй хүмүүсд өөрөөр яаж заахаа мэдэхээ байсан. Шууд автомат машин дээр заах ямар ч боломжгүй тэгээд ч би мэргэжлийн багш биш болохоор надад маш их стресс дарамттай хэцүү байсан. Ингээд би 2015 оны 02-р сарын 06-нд өргөдлөө өгсөн. Өргөдөл шийдэх 30 хоногийн хугацаа байдгийг сонсоод 30 хоног хүлээхээр шийдсэн. Энэхүү хугацаанд 8-12 хүн барилгаас орж ирээд тэдэнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, шат дамжлагийг бүгдэнд нь зааж өгсөн. 2-р сарын 6,7-ноос 3-р сарын 17 хүртэл 09-өөс 22:23 цаг хүртэл ажилласан. Шинэ баг бүрдүүлсэн болохоор ихэнх ажлыг нь хуучин туршлагатай гээд би хийж байсан. Шинэ багтайгаа ажиллаад 2015 оны 03-р сарын 03 болоход цалин дээр бидний 3-н сарын илүү цаг бодогдоогүй байсан. Илүү цаг авах хүсэлтээ гаргаад 3-р сарын 17 хүртэл хүлээсэн. Гэтэл 3-р сарын 17-н болж илүү цагийн мөнгө орсон гэтэл ороогүй байсан. Энэ үед олон сар дандаа 23 аас 24 цаг хүртэл илүү аж байсан ажилчид маань ч уцаарлаж эхэлсэн. Ингээд бид захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Тамир дээр орж уулзахдаа ажилчдын илүү цаг орсонгүй вэ тэгээд бүгд яг цагтаа 18:00 цаг гээд тарчлаа гэхэд чи хов жив хөөлөө юм ярьж явлаа гээд намайг загнаж эхэлсэн. Илүү цагаа тооцож цалин өгөхгүй болохоор хүмүүс чинь амьдрах ёстой болохоос энэ газрын зарц биш болохоор 18:00 цагтаа тарсан чинь намайг элдвээр хэлээд байхаар нь 2015 оны 3-р сарын 17-ны өдөр ажлаа тараад гарч явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа миний орны хүнийг авсан байсан. Тэгэхээр нь би тойрох хуудсаа зуруулахаар очиж тойрох хуудсаа зуруулж бараг дуусч байхад хүний нөөц болох н.Ганчимэг хураан авч ажилтай байхад битгий тойрох хуудас зуруулаад яваад бай гэсэн. н.Ганчимэг чиний тушаалыг гаргасан гэж хэлж байсан болохоор нь би тушаалаа авъя цалингаа бодуулж авъя, бас нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ авъя би ажилгүйдлийн тэтгэмжээ авъя гэхэд мэдэхгүй тийм юмнууд чинь байхгүй гээд халгаахгүй хөөж туугаад байсан. Тэгээд би удаа дараа очсоор л байсан, очихдоо би 14 хоногтоо багтааж нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэмжээ авмаар байна, 2 бага насны хүүхэд, эхнэр бид нар хэцүү байна гээд л учраа хэлсээр байсан боловч захирал байхгүй байна, өнөөдөр ир, маргааш ир, Японоос хүн ирсэн гэх мэтээр албаар миний шүүхэд хандах хугацааг дуусгахаар хугацаа уяад байгаа нь илт байна. Намайг ажлаас  халаагүй байгаа ч юм шиг юм хүний нөөц хэлсээр байна. Гэтэл халсан юм бол тушаал бичиг баримтыг маань өгөхгүй барьцаалж байна. Хэрвээ ажиллуулж байгаа бол ажлыг минь хийлгэж цалинг минь өгөхгүй Хөдөлмөрийн тухай хууль, ажилтан миний эрхийг зөрчиж байна. Би энэхүү хүгацаанд 2 ч удаа эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгал байхгүй гээд төлбөртэй үзүүлсэн. Энэ мэтээр миний эрүүл мэндийн байдалд ноцтой хохирол учирвал яах билээ гэдэг асуудал ч үүсэх юм. Ер нь хөдөлмөрийн тухай хуулинд уг нь илүү цаг заавал бодно гэж заасан байхад “Эрин Интернэшнл” ХХК  ингэж хуулиас гадуур ажилтан бидний эрхийг зөрчиж байгаад маш их гомдолтой байгаа болно” гэжээ. Холбогдох байгууллага нь ажилчдаа элэг барьж Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг энэ  компанийг шалгах цаг нь болжээ.

 

NUUTS.mnerin


URL:

Сэтгэгдэл бичих