Exclusive брэнд монголчуудыг урт дараалалд оруулж байна

520a608e19ebeb30952b0412a1de86efХорооллын Номин их дэлгүүрт өнөөдөр Exclusive брэндийн бүтээгдэхүүнийг иргэдэд үнэ төлбөргүйгээр тарааж байна. Үнэгүй хувцас авахаар очсон хүмүүсийн тухайд чамгүй урт дарааллыг үүсгэсэн нь анзаарагдана. Exclusive ХХК-ийн захирал Г.Майцэцэг татварын орчин, төрийн алба хаагчдын хүнд сурталтай тэмцэх үүднээс энэхүү акцыг зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдэж байсан билээ.

Мөн тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа, “Хамгийн гол нь Exclusive  брэндийн бүтээгдэхүүнээ үнэгүй тарааж байгааг маань ард түмэн зөвөөр ухамсарлаж, ойлгоосой гэдгийг хэлмээр байна. Мөнгө нь багтаж ядсан баян болохоороо ингэж байгаа юм биш шүү. Бүтээгдэхүүнээ ард түмэндээ бэлэглэх нь татварын бодлого, ёс зүйгүй төрийн албан хаагчидтай хийж буй миний тэмцлийн нэг хэлбэр. Үүнийг хүндэтгэж үзээрэй гэж хэлмээр байна. Ойролцоогоор 150 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн тараагдах байх гэж хувьдаа бодож байна” хэмээсэн юм.

Р.Улам

e1 e2 e3 e4


URL:

Сэтгэгдэл бичих