Амаржаад хоёр долоо хонож буй Жессика Альба галбираа харуулав

Холливудын үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Жессика Альба амаржаад хоёрхон долоо хонож буй ч галбираа огт алдаагүй гэдгээ харуулжээ. Түүний араас гэтэгч папараццчид том охиноо хөтлөн яваа зургийг нь дарсан байна. Альба дөнгөж мэндэлсэн охиноо гэртээ асрагчтайгаа орхиж, том охиноо дагуулан гадагш гарах үед дээрх зургийг авчээ.
Амаржаад сар ч болоогүй хэрнээ Альбагийн галбир огт өөрчлөгдсөн шинжгүй байж.
“Та бүхэнд баяртайгаар нэг мэдээ хүргэе. Кэш бид хоёр дахиад охинтой боллоо. Түүнийгээ Хэвен Гарнер Уоррен гэж нэрлэсэн. Охин маань бямба гаригт төрсөн. Миний бие эрүүл, сэтгэл санаа өөдрөг, жаргалтай байна. Том охин Онор минь дүүтэй болсондоо их баярласан. Хоёр дахь хүүхдээ өлгийдсөний дараа л би сая жинхэнэ эх хүн болж буйгаа ойлгож байна” гэж Жессика Альба твиттертээ бичжээ.

Р.Гэгээ

URL:

Сэтгэгдэл бичих