Самар түүхээр яваад төөрсөн иргэн олдсонгүй
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Хүндтэйн ар гэдэг газар энэ сарын 11-ний өдөр Сайхан сумын иргэн, 50 настай С сураггүй алга болоод олдоогүй байна. Тэрээр самар түүхээр яваад төөрсөн юм. Энэ дуудлагаар Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн бүлэг эрэн хайж байна.
Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулгийн амны дээд эхэнд 12 настай эрэгтэй, М 13 настай эрэгтэй М нар өчигдөр алга болсон тухай дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Аврах салбарын бүлэг эрэн хайх ажиллагаа зохион байгуулан эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
URL: