Хоол идсэнийхээ дараа шүдээ угаах буруу

Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ.

Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай.

Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх нь дээр. Учир нь хийжүүлсэн ундаа зэрэг хүчил ихтэй хүнс шүдний гадаргуу буюу паалангийн доод давхаргыг “иддэг” байна.

Ийм үед шүдийг сойзоор цэвэрлэхэд тус болохоосоо илүүтэйгээр хүчлийг шүдний гүн рүү “тээвэрлэх” аюултай. Үүнээс үүдэн шүд гэмтэх магадлал өндөр байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих