Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хэн хэн байв?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гишүүд гарын үсэг зурсаар байгаа аж. УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан уг огцруулах бичигт хамгийн сүүлд Р.Амаржаргал гишүүн нэгдсэн байна.
Р.Амаржаргал гишүүн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж, өөрөө Ерөнхий сайд болох ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ нь тэрбээр фракцийнхантайгаа хагаралдсаны дохио болоод байгаа юм.
Энэхүү бичигт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар гарын үсэг зурсан байна.
URL: