Өдөрт 6 удаа хооллоод хоёр сарын дотор 45 кг хаяж чадсан бүсгүйн түүх

Каролин гэх энэ бүсгүй 23 настай. Багийн унаган махтай түүнийг анхны найз залуу нь ичээд салсан байна. Тэрбээр нэг удаа үеэлийнхээ гэрт зочилоход тэдний таван настай жаахан охин “Ээжээ нөгөө аймшигтай нагац эгч ирлээ” гэж айж уйлсан тухай сэтгүүл онцолжээ. Харин жингээ хаяснаас хойш би бүжгийн дугуйланд явдаг болж, тэнд нэг залуутай уулздаг болж, одоо шөнө бүр түүнийгээ боддог болсон байна. Үнэндээ амьдралын минь хамгийн сайхан мөчүүд эхэлжээ. Түүний турсан түүх маш энгийн бөгөөд эрүүл. Ердөө 60 хоногийн дотор 45 кг илүүдэл өөхнөөсөө хагацаж чадсан гайхамшигт жороо тэрбээр нэгэн эрүүл мэндийн сэтгүүлээс олж уншсан байна. Ингээд түүний “Шинээр төрсөн нь” дэглэмтэй танилцъя.
“Шинээр төрсөн нь” дэглэм
Энэ маш энгийн дэглэм. Эрүүл мэндийн нэртэй сэтгүүлд нийтлэгдэж, эмч нар энэ дэглэмийг эрүүл гэж тодотгосон байдаг. Хэрэгжүүлэхээсээ өмнө би нэлээд хугацаанд судалсан юм. Ерөнхийдөө танд загас, үхрийн мах шаардлагатайг түрүүнд нь хэлье.

18:00 цаг хүртэл
Өглөөний 06 цагаас үдийн 12:00 цаг хүртэл тараг, сүү, айраг, шар буурцагны сүү, цөцгий, бяслаг гэх мэтийг хэрэглэнэ. Нэг үгээр цагаан идээ.
12:00 цагаас 15:00 цаг хүртэл зөвхөн мах иднэ. Үүнд үхрийн мах, шувууны мах орно.
15:00 цагаас 18:00 цаг хүртэл загасны мах иднэ. Өөр өөр сортынх байж болно.
18:00 цагаас хойш зөвхөн түүхий ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж болно.

Ямар хэмжээтэй хэрэглэх вэ гэж үү. Ямар ч хязгаар байхгүй. Зөвшөөрөгдсөн хүнсийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно.
Уух зүйл: Чихэргүй бүх төрлийн цай, кофе, цэвэр ус, шинэхэн жимсний шахсан жүүс. Мэдээж хүссэн хэмжээгээр. Гэхдээ 18:00 цагаас хойш хэтрүүлэн хэрэглэх дэмий биз дээ.

Энэ дэглэмийн дүрэм нь бүх төрлийн чихэр, гурилан боов, талхыг хориглож байгаа юм. Эхэндээ хэцүү санагдаж магадгүй. Тун удахгүй их амархан санагдана. Жишээ нь Би өдөрт 6 удаа иддэг байсан. Миний бие их идэхийг хүсээд байвал би хоёр дахин ихийг иддэг байсан. Амьдралдаа анх удаа өглөөний 6 цагаас өдрийн 12 цаг хүртэл идэх ёстой сүү, цөцгий, бяслагт дуртай болсон доо. Өмнө нь би нэг их тоодоггүй байсан юм. 15 цагт нэг таван загас идчихээд хоёр цагийн дараа дараагийн таваг загасаа идчихдэг байсан. Үнэхээр зугаатай төдийгүй, өөрийгөө огтхон ч өлсгөөгүй. Яг ийм дэглэмийг сүүлийн 2 сар барьж байна. Дунд нь 1-2 хоног завсарлаж, хамаагүйтсэн тал бий. Гэхдээ энэ одоо асуудал биш.

Турах, жин хаяхад сүүний уураг, мах, загасны уураг хамгийн хэрэгтэй. Таны биологийн цагт гайхалтай тохирсон дэглэм гэж би хэлж чадна. Өглөө босоод сүүн хоол унд идэж сүүн уургаа аваад өдөр нь махнаас уургаа авна. Орой нь жимс ногооноос витаминаа нөхнө. Ийм л дэглэмээр би 2 хон сарын дотор 45 кг жинг хаяж чадлаа. Та ч бас чадна.

 

турах


URL:

Сэтгэгдэл бичих