НХОГ-ын ажилтан хахуульд 1,5 сая төгрөг, 400 мянгын гутал, 36 мянгын гар цүнх, 18 мянгын дарс, 5 мянгын шокалод авчээ

250k А_Тимур А_МөнхсайханБоржигон овгийн Ч.Уранчимэг  гэдэг эмэгтэйн олон удаагийн залилангийн үйлдэлд хэрэг гарах үед Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлстийн хянадтын инженерээр ажиллаж байсан С.Алтантуяа холбогдож хахууль авсан нь хэргээр торгох ялаар шийтгүүлжээ. Ч.Уранчимэг нь НЗДТГ-аас зарласан Сүхбаатар дүүргийн Усан спортын цогцолборын барилгынажлын тендерт “Хос туйл” компанийг ялуулахаар дээрхи бэлэн мөнгө, эд зүйлсийг инженер эмэгтэйд өгчээ. 400 мянгын үнэтэй гутал нь эрэгтэй хүнийх байжээ. Ч.Уранчимэгийн залилангийн үйлдэл нь бараг 20 хүрсэн гэнэ. Үүнээс “Хос туйл” компаний захирал Г.Мөнх-Очироос 2 удаагийн үйлдлээр барилгын ажлын тендер авч өгнө хэмээн 39.5 сая төгрөг авчээ. Захирал Г.Мөнх-Очир нь  мөрдөн байцаалтанд “хотын захиргааны хөрөнгө оруулалтын газрын эмэгтэй надтай уулзхж байсан талаар шалгуулмаар байна, үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэж мэдүүлсэн байдаг. Харин Ч.Уранчимэг нь “Хос туйл” компаний захирлаас авсан 39.5 сая төгрөгөөс 29.5 саяыг нь төлсөн, харин үлдэгдэл 10 сая дээр Мөнх-очир нь 7 саяыг үндэслэлгүй нэмж байна хэмээн эсэргүүцэж. Тэрээр нэг хүнээс мөнгө аваад нөгөөд нь өгөхөөс өөр аргагүйд хүрсэн чөтгөрийн тойрогт орсон байж. Түүнээс гадна мөнгөө алдсан гэх хүмүүс нь бүгд л хууль бус араар ажил хэргээ бүтээлгэх гэж өгч байсан гэнэ.

НУУЦ.мн

URL:

Нэр: Anonymous Огноо: 18 September 2015

ХААГазар байгуулагдаад 1 жилийнхээ ой гэж юм хийгээд баахан чихэр жимс бэлэг сэлт болоод байсан хэн нэг нь хахууль өгөв үү, улсын мөнгөөр гараа угаав уу

Сэтгэгдэл бичих