Японы парламентын гишүүд нударга зөрүүлжээ
Сүүлийн хэд хоногийн турш Японы парламент дотоодын зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх асуудлаар хоёр хуваагдаад байсан бол өчигдөр энэ асуудлыг хэлэлцэх үед маргалдаж байсан гишүүд нударга зөрүүлж, хоорондоо зодолджээ.
Сөрөг хүчний гишүүд санал хураах үед хууль эрх зүйн хорооны гишүүдийн микрофоныг булаан авахыг оролдсон учир эрх баригч гишүүд босож ирснээр 50 гаруй хүнийг хамарсан эмх замбараагүй байдал үүсчээ.
Японы доод танхим нэгдсэн санал хураалтаар Батлан Хамгаалахын салбартаа бие даасан бодлого хэрэгжүүлж, өөрсдийн зэвсэглэлийг дайны өмнөх жилүүд шиг дангаараа хөгжүүлэх шийдвэрийг бараг л баталсан юм. Харин үүнийг Японы сөрөг хүчний нам эрчимтэй эсэргүүцэж, одоогийнх шиг бүс нутагтаа төвийг сахисан, зэвсэглэлээс ангид статусаа хадгалахыг эрх баригчдаас шаардсан билээ.
Үүнээс гадна дотоодын цэргийн хүчээ үлэмж нэмж, зэвсгийн үйлдвэрүүд барих шийдвэрийг ард түмэн хүчтэй эсэргүүцэж буй бөгөөд жагсагчид Токиогийн парламентын үүдэнд хэдэн зуугаараа зогсож байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ бол соёлтой улс төрийн зодоон.Манай хэсэг бүлэг нөхдүүдийн хүүхдүүд шиг биш.