Цолыг нь хураахгvй шинжилгээ авч яадаг юм

Монгол vндэсний бєх, эрийн гурван наадам шинэ цагтай золгосноос хойш хувирч єєрчлєгдсєєр л байна. Гэхдээ муу талаасаа илvv хурдан єєрчлєгдєж байгаа нь vнэн.  Наад зах нь л цолны найраа, сэргээш хэрэглэх гээд л. Дээр vед цолны найраа байхгvй байсан гэж хэлэхгvй. Нэг нутгийн шинэ залуу бєхєє дэмжиж, цаашид барилдах vvд хаалгыг нь нээх зорилгоор ахмад бєхчvvд нь унаж єгдєг байсан юм билээ. Энэ тухай ахмад бєхчvvд олон удаа дурсч ярьсан байдаг. Гэтэл тэр хvнлэг гэж болохоор ёс одоо vед асар их мєнгєний наймаа болж хувирч.

Начин цол хvртэхийн тулд 150 сая тєгрєг єглєє ч гэх шиг. Vvнээс гадна сэргээшийн асуудал жил дараалан гарлаа. Бєх хvн бяр чадал, уран мэхээ сайжруулахын тулд бэлтгэлээ хангалттай базаадаг байтал манайхан оронд нь сэргээш хэрэглэж эхэлсэн бололтой юм. Бололтой ч гэж дээ батлагдчихсан шvv дээ. Гэхдээ єнгєрсєн жилээс эхэлж шинжилгээ авч, илрvvлж байна. Тvvнээс ємнє хэн нь ч сэргээш хэрэглэж, цол авч байсан юм билээ. Гэхдээ манай vндэсний бєх жин, єндєр, нас харгалзалгvй барилддагаараа онцлогтой. Хэн арга ухаан, мэхтэй, уран барилдаж байгаа нь л давдаг.

Гэхдээ арал чац, бяр хэрэг бололгvй л яах вэ. Г.Єсєхбаяр аварга гэхэд л арал чацаа голдуу ашиглаж барилддаг. Тийм ч учраас эртнээс монгол vндэсний бєхєд сэргээшийн шинжилгээ хийдэггvй ч байсан байж болох. Учир нь их спорт буюу жvдо, чєлєєт бєхєд нэг жингийн бєхчvvд хоорондоо барилддаг болохоор шударга байлгах гэж л сэргээшийн шинжилгээг хатуу авч, хэрэглэхийг хориглодог байж. Яагаад гэвэл єндєр нам, жин адилхан учраас сэргээш хэрэглэсэн нь илvv барилдах бvрэн боломжтой болохоор тэр шvv дээ. Гэтэл манайд бол тийм зvйл байхгvй. 170 см єндєртэй, 100 кг жинтэй бєх сэргээш хэрэглэсэн байлаа ч 190 см єндєртэй, 150 кг жинтэй бєхтэй барилдаж болох учраас илvv гарах зvйл бага шvv дээ.

24 настай ид барилдаж байгаа залуу бєхтэй 35 настай хєгшин бєх хэчнээн сэргээш хэрэглэж барилдаад хєлийг нь гvйцэнэ гэдэг бас л хэцvv. Тиймээс угтаа бол энэ асуудлыг зvгээр л чимээгvй орхисон нь ч дээр байсан биз. Харин одоо бол нэгэнт аваад эхэлсэн учраас хатуу шаардахаас єєр аргагvй. Єнгєрсєн жил улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумьяабээс нараас сэргээш илэрсэн.

Гэтэл цол чимгийг нь хураагаад л єнгєрсєн. Энэ жил ч гэсэн хоёр бєхєєс илэрсэн. Сураг сонсох нь ээ шинээр начин цол хvртсэн бєхчvvд гэсэн. Бєхийн холбооноос нэрийг нь зарлахгvй байгаа. Харин хэвлэлийнхэн аль хэдийнэ олоод мэдчихсэн, мэдээллийн хэрэгслээр цацчихсан байдаг. Бєхийн холбоо нэг ёсондоо бєхчvvдийнхээ нэр тєрийг хамгаалж байгаа байдал бололтой юм. Нэгэнт л сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоод, хариуцлага тооцох гэж л байгаа юм бол цолыг нь хураах хэрэгтэй. Эсвэл 3-5 жил наадамд зодоглох эрхийг нь хассан ч яадаг юм. Тэгэхгvй байж шал дэмий шинжилгээ авч, улсын мєнгє хєрєнгє vрж, бєхчvудийн сэтгэлд сэв суулгаж яана аа. Дєрєв давчихсан аймгийн цолтой бєх тавын давааңд сэргээш хэрэглэсэн бєхєд уначихсан байлаа гэж бодьё. Тэгвэл тухайн бєх єрсєлдєгчєє сэргээш хэрэглээгvй бол давах байсан гэж дотроо бодно биз дээ. Мєн бєхчvvдийн дунд ч таагvй уур амьсгал vvснэ. Тийм болохоор л нэгэнт шинжилгээ авах гээд байгаа юм бол авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоо нь ч гэсэн хатуу байх хэрэгтэй. Энэ жил сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бєхийн цолыг хурааж, тэр бєхчvvдэд унасан бєхийг давсанд тооцож, цол, чимэг нэмсэн ч яадаг юм. Одоо тэгж байж л дарж авах нь зvй ёсны хэрэг. Тэгж байж л сэргээшийн асуудал намдах байх. Тэгэхгvй сэргээш илрvvллээ гэж хэлчихээд, чимээгvй орхиод байвал цаашид асуудал яаж ч даамжирах юм билээ. Бєхийн холбооныхон нэгийг бодож байгаа байлгvй дээ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих