Хүүхэн хүн цагаан зээр хоёр нутаггүй гэлүү
Хүүхэн хүн цагаан зээр хоёр нутаггүй гэлүү
Хүний нутагт цай чанах тавилантай юм уу
Хар цагаанаар эргэх амьдралын энэ хуйнд
Халуун нутгаа орхиод буйр сэлгэхээр боллоо
Амраг дагаж нутгаа би орхих гэсэнгүй
Алаг үрийнхээ ирээдүйг сүлж явах гэсэн юм
Эх орон минь зөв тунгалаг Төртэйсэн бол
Ингэж би нутаг сэлгэн нүүх гэж үү.
Надад одоо юу ч хэрэггүй ээ та битгий асуу
Нартад ирсэн үр минь энх л байвал болох нь тэр
Алдаж онож үдсэн он жилүүдийн уртад
Амьдралын гашуун үнэнийг амсаж би мэдэрсэн.
Мөнгөлөг томчууд томуу тусвал харийг зоридог
Мөнгөгүй борчууд хичээж гүйгээд ч өлөн хонодог
Хуурмаг ардчилал бүхнийг дарангуйлсан
Худалч гишүүд хоосон амласан энэ цаг хэцүү еэ.
БИ ЯВЛАА
Амараа Гарьд
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Sain yavaarai hen hyngyi tursun nytgaasa daajmaar bolj bna shyy