Н.Алтанхуяг : Буруутгах бүх юмандаа зөвхөн намайг буруутга! Би ЕС байсан
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна. Тэрээр нүүрс шуудайлан борлуулах судалгааны ажлын тайланг үзүүлээд, “Энэ тайланг яам хамтарч гаргасан. Энэ хэрэгт Л.Гансүх гэдэг хүн ямар ч буруу байхгүй. Айл гэрт нүүрс нь хямдарч орлоо гэж буруутгах гээд байгаа бол намайг буруутга. МУ-ын засгийн газрыг толгойлж байсны хувьд би хариуцъя. Гэхдээ энэ хөтөлбөр олон айлд тусалсанд би их баяртай байдаг” гэсэн юм.
Тэрээр одоо “нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдгийг батлах CD-г шүүх танхимд үзүүлж байна.
URL: