Гурван улсын төлөөлөгчид чуулна
Монгол, Орос, Хятад гурван улсын төлөөлөгчид өнөөдөр Монгол Японы төвд “Эдийн засгийн коридор” сэдвээр хуралдах гэж байна. Хуралдаанд:
- “Нэг бүс-нэг зам”-ын төслийг хамтран хэрэгжүүлснээр Хятад, Монгол, Орос гурван улсад харилцан ашигтай болох нь
- Монгол-Орос-Хятад гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
- Орос- Монгол-Хятадын эдийн засгийн гурамсан харилцааны дэд бүтцийг хорших боломж ба Орос улсад тулгарч болох сорилт
- Тээвэр-ложистикийн хөгжлийн системийн хэтийн стратеги: Улаан-Үүд-Улаанбаатар- Эрээн
- Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хонгил байгуулах боломж: “Талын зам” ба “Торгоны зам”-ыг уялдуулах нь
- Гурван орны эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд соёл болон соёлын харилцааны хүчин зүйлд түшиглэх нь
- Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор нь еврази дахь олон талт харилцааны загвар болох нь
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн ололт ба хамтын ажиллагааны боломжууд.
- Байгал нуурын бүсийн байгаль орчинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл
- ОХУ-ын бүс нутгууд дахь «ногоон эдийн засаг»: асуудал, хэтийн төлөв байдал
- “Монгол Улсын гадаад худалдаан дахь махны экспорт: Орос, Хятадын зах зээлийн боломж” зэрэг илтгэлүүд тавигдаж, хөндөгдсөн асуудлуудаар шийдэлд хүрэх юм байна.
URL: