Шилээ дарсан айлчлалууд юу єгvvлэв

-Америк цємийн хаягдлаа гадны оронд булшлах анхан шатны гэрээ хийгдсэн-

Єнгєрсєн долоо хоногт манай улс гадаадын тєрийн тэргvvд болон єндєр дээд хэмжээний албан тушаалтнуудын хєлд дарагдав. Нэгэн зэрэг шахуу ийм єндєр хэмжээний айлчлалууд ингэж бєєндєж байсан удаагvй гэхэд хилсдэхгvй.   БНСУ-ын Ерєнхийлєгч Ли Мен Баг, Америкийн дэд Ерєнхийлєгч Жозеф Байден, Хятадын коммунист-намынг тєв хорооны улс тєрийн товчооны байнгын хорооны гишvvн, Тєв хорооны улс тєр, хуулийн хорооны гишvvн Жоу Юнкан нар Монголд нэг, хоёр єдрийн зайтай газардав. Ямар учраас ийнхvv гадны удирдагчид шил шилээ даран манай улсыг зорих болсон шалтгааныг монголчууд хайж, бас хардаж байна.

Ирсэн гийчид ч єгєємєр загнан бvгд л Монголд тусламжийн гараа сунгахаа амлалаа. Айлчдын тvрvvч нь болсон БНСУ-ын Ерєнхийлєгч Ли Мен Баг Монголд vндэсний хэмжээний цогц оношлогооны тєв барьж єгєєд зогсохгvй солонгост зорчих визийн асуудлыг ч хєнгєвчилнє гэж ам гарлаа. Харин Америкийн дэд Ерєн-хийлєгч Жозеф Байденгийн хувьд Монгол иргэдийн визийг чєлєєлєх асуудлыг судлах, тус улсад суралцах монгол оюутнуудын тоог нэмэх талаар нааштайгаар шийдэж болно гэж хэлээд явлаа. Тэгвэл 40 сая юанийн буцалтгvй тусламж vзvvлэхээ урд хєршєєс ирсэн Жоу Юнкан айлчлалынхаа хvрээнд шийдвэрлэв.

Тvvнээс гадна хямд vнэ, бага хvv, урт хугацааны зээлээр орон сууцтай болох боломжийг бvрдvvлэх Шинэ яармаг хорооллын тєслийг Хятадын Экспорт, импорт банкны хєнгєлєлттэй зээлийн хvрээнд хэрэгжvvлэхээр болж, эрхэм дарга шав тавих ёслолд нь хvртэл оролцоод буцлаа. “Хоёр улсын харилцааг шинэ тvвшинд гаргаж бvх тvвшинд хамтран ажиллана” гэсэн албархаг vгийн ард, урд зарим зочдын ирсэн зорилго ч цухалзаж байв. БНСУ-ын Ерєнхийлєгч Ли Мен Баг “Хоёр орны хєгжлийн бодлогыг эрдэс баялаг, эрчим хvчний салбар тодорхойлно” гэдгийг шууд хэлсэн. Монгол Улс сvvлийн vед газар доорх баялгийнхаа ачаар дэлхийн анхаарлын тєвд ороод буй. Тааантолгойн vvцээ задалж, зарим орнуудтай нь хамтран ажиллах боломж олгосон. Харин Япон, Солонгос зэрэг орон “Гараанаас гарсан морь бариандаа орж ирэлгvй замаасаа алга боллоо” гэж гомдоллон, Монголын Засгийн газарт дипломат аргаар бичиг цаас шидэхэд хvрч, эцэстээ ийнхvv эрхэм Ерєнхийлєгч єєрєє хэлж байна. Ач охиноо дагуулсан Америкийн дэд Ерєнхийлєгч Монголд ердєєл vдлээд буцсан гэхэд болно. Хэдхэн цаг vргэлжлэх тvvний айлчлал Монголд цємийн хаягдал булах гэрээ хийх гэж байна гэж хардсан иргэний хєдєлгєєнийхний эсэргvvцлийн жагсаал дунд єрнєсєн. Харин айлчлалын vеэр цємийн энергийг энхийн зорилгоор ашиглах талаар хоёр тал vргэлжлvvлэн ажиллахаар тохирч, АНУ-д энэ чиглэлээр боловсон хvчнээ бэлтгэх сонирхолтой байгаагаа Ерєнхий сайд С.Батболд илэрхийлснээс бус цємийн хог хаягдлын талаар юу ч ил яригдаагvй. Гэхдээ Америкийн “Форбес” сэтгvvл улсынхаа дэд Ерєнхийлєгч Жозеф Байденгийн Монголд хийсэн айлчлалын талаарх нийтлэлийг энэ сарын 23-ны дугаартаа гаргахдаа цємийн хог хаягдалтай холбож бичжээ.

Энд “1944 оноос хойш анх удаа Монголд зочилсон Америкийн дэд Ерєнхийлєгч цємийн хог хаягдлыг булах Америкийн Засгийн газрын тєлєвлєгєєний дагуу гэрээ хийхээр очсон. Америкийн эрчим хvчний яам улсынхаа их хэмжээний цємийн хаягдлыг Монголын алслагдсан бvсvvдэд байршуулах тєлєвлєгєє гаргасан. Хэдийгээр энэ нь зєвхєн яриа хэлэлцээрийн тvвшинд байгаа ч Обамагийн засаг захиргаа энэ хэлэлцээрийг бvрэн дvvрэн дэмжиж байгаа юм байна. Наймдугаар сарын эхээр Обамагийн засаг захиргааны ахлах мэргэжилтэн Greenwire сайтад єгсєн ярилцлагандаа Америк ураны хаягдлаа гадаадын хэд хэдэн оронд булшлах анхан шатны гэрээ хэлэлцээр хийгдсэн. Vvнд Монгол, Япон, Арабын нэгдсэн Эмират багтаж байгаа.

Монгол бол асар их байгалийн баялагтай. “Ойрын арван жилд монголчууд Ємнєговь дахь Оюутолгойн ордоос 1.2 тэрбум тонн зэс, 650 мянган унци алтыг олборлох гэж байна” гэжээ. Харин Монголын талын холбогдох албаны томчууд хэзээ ч тийм юм болохгvй гэсэн тайлбарыг хийсээр. Харин Хятадын коммунист намын… гээд хєрвєх албан тушаалын урт гуншинтай Жоу Юнканы хувьд ч Тавантолгойд хєрєнгє оруулагчдын тоонд манайхыг оруулах хэвээрээ биз дээ гэсэн сануулгыг єгч бат хийгээд явсан сурагтай. Ийнхvv Монголыг зорих зочдын цуваа сая нэг тасарлаа гэхэд бас болоогvй байж. Финляндын Ерєнхийлєгч хатагтай Таръяа Халонен энэ долоо хоногийн сvvлээр манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Б.Энхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих